10.16

Өнөөдөр Хумхынхан тухайн цаг үеийн шаардлагыг үл мэдрэн гэнэн, хувиа бодсон байдалтай байх нь

Хонь - (3/21-4/19) 
Cap таны эсрэг орд болох мэлхийн ордонд байрлахад түншүүд хувийн болон ажил мэргэжлийн хамтрагчид бүгд анхаарлын төвд байна. Энэ нь та бусад хүмүүстэй хэрхэн өөрөөр харилцдагыг дүгнэж үзэхэд тохиромжтой үе.Та өөрийн хэлэлцүүлгийг нээлттэй байлгаж асуудлыг намжааснаар урамшууллын үг сонсоно. Өөрийн бодол санааг ойлгомжтой, шудрагаар илэрхийлэн будлианыг намжаахад дотно хүн тань танд туслах ба асуудлын учрыг олоход харилцан анхаар. Олон нийтийн хамааралтай ажилд болгоомжтой хандаж шийдэмгий хөдлө. Өөрийн хандлагыг өөрчлөн хуучин түншдээ зориулж гүн сэтгэгдэл үлдээхүйц аргыг хэрэглэ. 

Үхэр - (4/20-5/20) 
Та өнөөдөр хүмүүстэй шөргөөцөлдөж, бусдын анхаарлыг татаж, алхам бүрээ хянуулж, мөрдүүлэх бололтой. Бүхий л харилцаанд таагүй хандлагатай байна. Ганцаар гадуур гарах, аялах, гэрийн тэжээвэр амьтадтай тоглохоос зайлсхий.  Өөрийгөө гадаад ертөнцөөс тусгаарлах, зөвхөн ойр дотны хүмүүстэйгээ харьцах нь өнөөдрийн сөрөг хандлагыг өөрчлөхөд тусална 

Ихэр - (5/21-6/21) 
Шинэ сэтгэл, шудрага ёс суртахуун уран бүтээлийн чадвар ихсэнэ. Шинийг сэднэ, энэ үед холбоотон шударга хандах болно. Өдрийн эхний хагаст эрүүл мэндэд асуудал тулгарч, гэмтэл авч, эргэн тойрныхонтойгоо маргалдах магадлалтай. Үдээс хойш шинэ танилтай болох болон романтик учрал тохиолдоно. Та ямар ч асуудалгүй бүх асуудлыг шийднэ. Хамаатан садан, найз нөхдийн туслалцаа, зөвлөгөөнд найдаж болно. 

Мэлхий - (6/22-7/22) 
Сургалт хүмүүжил, багшлах ажил эрхэлдэг хүмүүст таатай. Санхүүгийн байдал сайжирна, эсвэл ажил хэрэг бүтэмжтэй байна. Одод хэм хэмжээ, эв дүй олох чадвараа дээшлүүлэхийг шаардаж байна. Хамт ажиллагсад эсвэл удирдлагатайгаа зөрчил үүсгэх нь таны ашиг сонирхолын эсрэг болно. Бардам зан ба зөвшилцөлд хүрэх гэсэн хоёр замыг сонгох эвгүй сонголт хийхэд хүрнэ. Магадгүй хамт олонд тань таны байр суурь өөрчлөгдөнө. Байгаа байдлыг зүрхэндээ ойрхон тусгасны хэрэггүй. Ямар ч арга хэмжээ авсны хэрэггүй. 

Арслан - (7/23-8/22) 
Санхүүгийн байдал тогтвортой байна. Хэт их зардал гаргахаас зайлсхий. Учир нь цаашдаа санхүүгийн тэмцлээ хадгалахад хүнд болж улмаар бэлэн мөнгө дутагдах болно. Өөрийгөө удирдаж, хувийн сахилга баттай байх талаар одоо л хичээх хэрэгтэй бөгөөд ингэснээр өөрийн мөрөөдөл, зорилгоо бодитоор хэрэгжүүлж чадна. Зарим зүйлст та хэт эмзэг хандахгүй байж, хүмүүстэй эвтэй харьцах нь таны нэр төрийг өсгөх болно. 

Охин - (8/23-9/22) 
Нотариатын бичиг баримт бүрдүүлэх, удирдлага, төр засгийн ба олон нийтийн байгууллагад хандахад өлзийтэй. Үйл явдлыг өөрт ашигтайгаар эргүүлэх магадлалтай. Өөрийн тань дур булаам, өөртөө итгэлтэй байдал, заяагдсан хурц ухаан тань ямар ч үед бүхний төвд байлгах болно. Ойр дотны хүнтэй харилцах харилцаа яруу дуурсгалтай, итгэлтэй байна. Өнөөдөр та хайрттайгаа эвлэрэх эсвэл сэтгэл санаагаа амар амгалан болгох бололтой. 

Жинлүүр - (9/23-10/22) 
Гурав дахь арав хоногт сэтгэл санаа, сексийн хэт ачаалал аливаа зүйлийг хэтрүүлэн хэрэглэх нь хамгийн их хор хөнөөл авч ирнэ. Энэ бүхэн нь таны аливаа өвчнийг хүндрүүлэх үp дагавартай. Амин дэмүүд, биеийн өрөнхий эсэргүүцэл сайжруулах эмүүд ууж эхэл. Зөгийн бал ба биологийн идэвхт xүнc хэрэглэ. Та өөрийн хоолны цэсэндээ далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн түлхүү хэрэглэх хэрэгтэй бөгөөд энэ таны эрүүл мэндэд сайнаар нөлөөлөөд зогсохгүй ходоод гэдэс цэвэрлэх сайн талтайг анхаарна уу. 

Хилэнц - (10/23-11/21) 
Бүхий л асуудлаа шийдвэрлэхэд таатай байх болно. Хайр сэтгэл, хүсэл тачаал дээд цэгтээ хүрэх бөгөөд үүнийг дэврээхгүй байх тал дээр анхаарлтай бай. Ажлын хамтрагчдаа хатуу хүтүү үг хэллэг хэлэхгүй байж, түүнийг аргадан энэрэх хэрэгтэй. Арилжаа наймаанд хэт идэвхийлэн 
зүтгэх, эрсдэлтэй алхам хийхээс зайлсхий. Өнөөдөр чухал шийдвэр гаргах буюу зоригтой алхам, үйлдэл хийх зэрэгт өлзийтэй сайн байна. Хаирн таагүй уур амьсгал бүрдүүлэх нь муу үр дагавартай тул хожим харамсана. Өнөөдөр шинээр эд бараа авах хэрэггүй. 

Нум - (11/22-12/21) 
Амрахаар зэхэж байсан хүнд саад тотгор учирна. Виз тасалбар, зочид буудал, ядаргаатай замын хань гэх мэттэй холбоотой хүндрэлүүд учирч болзошгүй. Нөхцөл байдал, өдрийн хандлагыг дага. Өөрийнхөөрөө зүтгэж шударга үнэний төлөө тэмцээд хэрэггүй. Эргэлзээгүй бүтэх асуудлаа хөөцөлд. Харин хий дэмий зүйлин араас сэтгэл санаагаа зовоохгүй байж, зөвхөн өөрт оногдсон зүйлийн төлөө урагшлах хэрэгтэйг сануулж байна. 

Матар - (12/22-1/19) 
Сарын хоёрдугаар хагаст урьдчилан таамаглаагүй нөхцөл байдал үүсч магадгүй. Өдрөөс өдөрт төлөвлөгөөнүүд өөрчлөгдөнө. Байнгын түншүүдтэйгээ санаа нийлэхгүй байж болзошгүй. Таны амьдралын хэв маяг цоожтой өрөөнд буй мэт байна. Таны бизнесийн цэцэглэлтэнд уян хатан буулт хийх чанар шаардлагатай байна. Зөвхөн ингэсэн нөхцөлд л хүссэнэээрээ орлого олж чадна. 

Бумба - (1/20-2/18) 
Өнөөдөр Хумхынхан тухайн цаг үеийн шаардлагыг үл мэдрэн гэнэн, хувиа бодсон байдалтай байх нь. Таны сонирхолд нийцэж, ирээдүйтэй мэт санагдах ажил амьдралын тэр л замаар явахыг од эрхэс сануулж байна. Өнөөдөр таагүй зүйлсээр дүүрэн эсвэл мэргэжлийн хүрээн дэх ажилдаа алдаа гаргана. Шинэ санаа бодолд маш хянамгай хандаарай. Эрүүл мэндтэй холбоотой томоохон асуудал гарч ирж болзошгүй. Зүүд зөн совинтой байна. 

Загас - (2/19-3/20) 
Хуучин өр, эсвэл өв залгамжлах, даатгал зэрэгтэй холбоотой хуулийн асуудлуудаа шийдвэрлэнэ. Бүхий л асуудалд ухаантай байж зөн совингоо дагаарай. Сэтгэл хөдлөлд бүү авт үүний уршиг нь санхүүгийн хүндрэлд орж болзошгүй. Хэрүүл маргаан үл ойлголцолгүйгээр энэ асуудал өнгөрөхгүй. Хэрэв дотны хүмүүстэйгээ хамтран ажиллавал энэ асуудал оны эцэс гэхэд үгүй болно.