10.16

“Ногоон хашаа” төслийн II шат эхэллээ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь нийслэлийн иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд зориулж цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтыг хийхээс гадна иргэдийн экологийн боловсролд зориулсан олон арга хэмжээнүүдийг зохион байгуулж, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг болно. 
Үүний нэг болох “Ногоон хашаа” төслийг иргэдийн эрүүл экологийн тэнцвэрт орчин бүрдүүлэх, иргэдэд амьдарч буй орчноо сайжруулах, ногооруулж цэцэрлэгжүүлэх сэтгэл төрүүлэх  болон экологийн боловсрол олгох зорилгоор “Чинаагийн Галсан сан” болон “МИКА Монгол” ТББ-тай хамтран дөрвөн үе шаттай эхлүүлж өнгөрсөн 5 сард нэгдүгээр шатны ажлаа   Нийслэлийн 3-р амаржих, ХӨСҮТ, ерөнхий боловсролын 97-р сургуульд 9 000 гаруй мод тариад амжилттай эхлүүлж одоогийн байдлаар хоёрдугаар шатандаа 9 байгуулга сонгон шалгаруулаад 10 сарын 26 хүртэл 9 670 мод тарих төлөвлөгөөтэй байна. БЗД-ийн 200 дугаар цэцэрлэгт 980 ширхэг хайлаас модыг төслийн 2-р шатны эхлэл болгон энэ өдөр тарьлаа. 
Утас: 99118193, 95091059