Сүхбаатар дүүргийн орон нутгийн хөрөнгө оруулалтаар баригдсан 234 дүгээр цэцэрлэгийн нээлт яг одоо болж байна. Энэхүү цэцэрлэг ашиглалтад орсноор дүүргийн X, XI, XII хорооны хамран сурах тойргийн 300 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох юм.
Шинэ цэцэрлэгийн нээлтэнд нийслэл, дүүргийн удирдлагууд оролцож байна. Дашрамд дурьдахад, тус дүүргийн удирдлагууд боловсролын салбарт дүүргийн зүгээс оруулж байгаа хөрөнгө оруулалтыг жил бүр нэмэгдүүлж байгаагаа мэдэгдэж байсан.
Тиймдээ ч энэ онд л гэхэд дүүргийн хөрөнгө оруулалтаар хоёр томоохон цэцэрлэг ашиглалтад орсон. Энэ бол анх удаа орон нутгийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэг барьсан тохиолдол болж байв. Ингэснээр нэг цэцэрлэгт 300-400 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломжтой болж, нөгөө талаасаа дээрх тооны ээж ажил хөдөлмөр эрхлэх, гэр бүлийнхээ орлогыг нэмэгдүүлэх бололцоо гарч байгаа сайн талтай юм.