10.16

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас амиа хорлов уу?

Налайх дүүрэгт энэ сарын 14-нд нэгэн эмэгтэй нөхрийнхөө дарамт шахалтаас болж амиа хорлосон хэрэг гарчээ. Талийгаач О нь нөхөр Б-тэйгээ ханилаад 18 жил болсон бөгөөд 14, 16 насны хоёр хүүхэдтэй юм байна. Хэрэг гарахын өмнөх өдөр нөхөр Б нь согтуу үедээ эхнэрээ зодож, дарамталсан бөгөөд Налайх дүүргийн цагдаагийн газарт дуудлага өгснөөр Албадан саатуулах байранд 24 цаг саатуулагдаад гарчээ. 

Ийнхүү гарч ирээд гэртээ хариад эхнэрийнхээ амийг егүүтгэсэн юм байх. Тиймээс хохирогчийн ар гэрийнхэн энэ хэргийг сайтар шалгаж өгөхийг цагдаагийн байгуулагаас хүсчээ. Нөхрийнхөө дарамт шахалтаас болж амиа хорлосон гэж байгаа ч цаад хэрэгтээ амийг нь хороосон байж магадгүй хэмээн ар гэрийнхэн нь хардаж байгаа гэнэ.