10.16

Мэнни Пакьяо бэлтгэлдээ гарна

Домогт боксчин Мэнни Пакьяо мөрнийхөө бэртлийг бараг эдгэрүүлсэн тул ирэх сараас бэлтгэлдээ гарах бодолтой байгаа гэдгээ мэдэгджээ. Филиппины ширэн бээлийтэн эр ирэх жилийн хавар рингэн дээр эргэн гарна гэдгээ онцлов. 

Мэнни түүний өрсөлдөгч нь Их Британийн боксчин Амир Хан байх болно гэдгийг нотлоод, гэхдээ цаадахь нь рингэн дээр дахин гарахаар шийдвэл Флойд Мэйвезерээс даагаа нэхнэ гэдгээ өгүүлсэн байна.