Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь цахим болон танхимын сургалтыг явуулдаг бөгөөд Ажлын албаны ажилтнуудыг чадавхжуулах, ажлын байрандаа суралцах, хүний эрхийн хяналт, үнэлгээ (мониторинг), судалгаа, боловсрол, хяналт шалгалт хийх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор 2015 оны 4 дүгээр сараас эхлэн хүний эрхийн цахим сургалтыг 21 аймаг дахь ахлах мэргэжилтнүүддээ явуулж байна.
Энэ удаагийн сургалтыг "Хүний эрхийн мониторинг, хяналт шалгалт”, "Хүний эрхийн боловсрол”, "Үндсэн хууль ба Хүний эрх, эрх чөлөө” гэсэн гурван үндсэн сэдвээр гурван үе шаттайгаар алсын зайнаас зохион байгуулж байгаагаараа онцлог юм.
Цахим сургалт 2015 оны IV улиралд дуусах ба сургалтад оролцогчид Улаанбаатар хотноо танхимын сургалтад хамрагдаж, үр дүнгээ дүгнүүлнэ.