Баянхонгор аймгийн Галуут сумын Сүмбэр багийн Сайрийн худаг гэдэг газар үйл ажиллагаа явуулдаг “Монгол Болгар Гео” ХХК-ийн ашиглалтын талбайн таван метр ухсан нүхэнд хууль бус аргаар ашигт малтмал олборлогч гурван иргэн шороонд дарагдаж амиа алджээ.
Тодруулбал иргэн М /39 настай, эрэгтэй/, Г /31 настай, эрэгтэй/, А /30 настай эрэгтэй/ нар шороонд дарагдаж, тэдний цогцсыг өчигдөр гарган цагдаагийн газрын бүрэлдэхүүнд хүлээлгэн өгч, хэргийг шалгаж байгаа ажээ.
Мөн тус аймгийн Баян-Овоо сумын Дөрөвтийн уурхайд гар аргаар алт олборлож байсан хоёр иргэн шороонд дарагдаж амь насаа алдсан байна. Энэ асуудлаар өнөөдөр хэвлэлийн бага хуралтай ажээ.