Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд том оврын автобус явах боллоо. Тодруулбал, иргэд өнөөдрөөс эхлэн Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд 20:00 цагаас, Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд 18:00 цагаас автобусаар Замын-Үүд рүү явах боломжтой юм байна.
Зорчих тасалбарын хувьд том хүн 39,000 төгрөг, хүүхэд 19500 төгрөг аж. Зорчих тасалбарыг онлайнаар болон Баянзүрх, Сонгинохайрхан зорчигч тээврийн төвүүд Нарантуул, Төмөр замын төв буудал дахь билетийн кассаар тус тус худалдана.
Тасалбараа урьдчилаад 30 хоногийн өмнө ч бичүүлэх боломжтой юм байна.
