10.17

Хятад бичигтэй хантаазыг цагдаа нар өмсөхгүй

Нийгмийн сүлжээнд цагдаа нартай холбоотой бас нэгэн таагүй мэдээлэл өчигдрөөс хойш цацагдаж эхлэв. Тухайлбал, ханз бичигтэй хантааз өмссөн Дорнод аймгийн цагдаагийн газрын ажилтны зураг багагүй шүүмжлэл дагуулаад эхлэв. Тодруулбал, хятад бичигтэй хантааз өмссөн цагдаагийн байгууллагын алба хаагчийн зураг “Дорнод Замын цагдаа” нэртэй зураг цахим ертөнцөөр хэрүүлийн бай тарьж байна. 

Энэ зургийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Ё.Лхагвасүрэн “Дорнод аймгийн Цагдаагийн газар нь БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Хянган аймгийн цагдаагийн газартай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, бүс нутгийн хэмжээнд гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллаж буй юм байна. Уг хамтын ажиллагааны хүрээнд Хянган аймгийн цагдаагийн газраас тус аймгийн Замын цагдаагийн газарт 10 ширхэг иж бүрэн агсамж, хэрэгсэл бэлэглэсэн. Иж бүрэн агсамжаас хятад бичигтэй хантаазыг Монгол Улсын цагдаагийн байгууллагад өмсөж хэрэглэхгүй. Энэ нь манай хуульд харшилна” гэв.