Автомашины худалдаа, сэлбэг, үйлчилгээний газруудыг шинээр нээгдсэн “Авто худалдааны цогцолбор” руу нүүлгэх асуудлыг хүчтэй ярьж байгаа энэ үед олон нийт “Да хүрээ”-г нүүлгэх гэж байна гэсэн ойлголттой болчихоод байгаа.
Тэгвэл үнэн хэрэгтээ энэ асуудлаас үүдэн зөвхөн “Да хvрээ” худалдааны төв ч бус Баянзvрх дүүрэгт орших “Сансарын тойрог”-ийн хойд хэсгээс зүүн чиглэл рүү Шар хад хүртлэх автомашины болон тэдгээрийн сэлбэгийн худалдаа, засвар үйлчилгээ үзүүлдэг бүхий л аж ахуйн нэгжийн хаалгыг барьж, тэнд ажиллаж, амьдралаа залгуулж буй иргэд өөрийн гэх орлогогvй болохдоо тулаад байгаа юм. Түүнчлэн дээр дурдсан худалдаа, үйлчилгээний газруудын ойр орчимд байрлах хүнсний дэлгүүр, үсчин, банк, санхvvгийн байгууллагуудын vйл ажиллагаа ч доголдох тухай иргэд ярьж байна. Мөн тэдэнд Нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдэгдэл хүргүүлжээ.
Өөрөөр хэлбэл, Нийслэлийн зүгээс худалдааны төвүүдийг хүчээр хаах бодлого барьж эхэлсэн талаар захын худалдаачид ярив.