МҮХАҮТ, МҮЭХ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос барилгын салбарыг дэмжих талаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогт баатар нарт шаардлага хүргүүлжээ. Тус шаардлагад улсын комисс хүлээн авсан орон сууцыг ипотекийн зээлээр авч бай- гаа иргэдийн төлөх урьдчилгаа төл бөрийн 30 хувийг 10 хувь болгон буу руулж, ирэх сарын 1-нээс мөр- дүүлэх хүсэлтийг хүргүүлсэн бай- на. Мөн зээлийн орон сууцны 80 ам.метр талбайн хэмжээг 150 ам.метр тал байтай болгон өөрч- лөхийг шаард сан байна. Тэд урьдчилгаа төлбөрийн барьцааны батлан даалтын санг нэмэгдүүлэхэд шаард лагатай 90 тэрбум төгрөгийн эх үүс вэрийг шийдвэрлэн байршуулах арга хэмжээ авах бо ломжтой гэж үзжээ. Одоогийн байдлаар нийслэлийн иргэдийн 70 орчим хувь нь гэр хороо лолд амьдардаг гэсэн судал- гаа бий.
Тиймээс гэр хороололд амьдарч буй айл өрхийн гэрэлт мөрөөдөл нь орон сууц болоод буй. Тун саяхан Барилгын нэгдсэн холбооноос явуулсан судалгаагаар иргэдийн 70 гаруй хувь нь хоёр өрөө байранд амьдрах хүсэлтэй байгаагаа дурджээ. Үүнээс харахад орон сууцанд амьдрах хүсэлтэй иргэд хямд өртөгтэй, тохижилт сайтай, бага талбайтай хэдий ч хоёр өрөө байртай болохыг хүсдэг аж. Гэвч орон сууцны ам.метр талбайн үнэ их, хүртээмж багатай, урдчилгаа төлбөр өндөртэй зэргээс шалтгаалан тэдний мөрөөдөл талаар болдог билээ. Уг нь үе үеийн Засгийн газраас иргэдээ орон сууцжуулах сайхан хөтөлбөрийг дэвшүүлдэг. Цөөн үгээр хэлбэл иргэдийн болоод Засгийн газрын мөрөөдөл огтлолцож байна гэсэн үг л дээ. Тиймдээ ч сүүлийн жилүүдэд орон сууцны шинэ хорооллыг олноор барьж, барилгын компаниуд ам.метр талбайн үнээ бууруулсан суртал чилгаагаар “бөм бөгдсөн” хэвээр. Харин үүний эсрэг талд гэр хороололд амьдардаг өрхийн тоо буурахгүй дүр зураг ч бас хэвээр. Чухамдаа үүнийг чадамжгүй эрэлт хэмээн нэрлэдэг билээ. Засгийн газрын 2013 оны 200 ду гаар тогтоолын хавсралтаар “Орон сууцны ипотекийн зээлийн ерө нхий журам”-ыг баталж, орон сууц худалдан авч байгаа иргэдэд арилжааны банкуудаар ипотекийн зээлийг олгож эхэлсэн. Үнэндээ монгол хүн хуримтлалтай байх нь юуны буруу байх билээ. Харин урьдчилгаа төлбөрийн хэмжээ 30 хувь гэдэг л иргэдэд дарамт болж буй аж. Тухайлбал орон сууц авах хүсэлтэй иргэн хотын захад байрлах 5x6 хэмжээтэй байшингаа бусдад худалдсан ч урдчилгаа төлбөрөө төлж чадахгүй нь ойлгомжтой байгаа. 70 сая төгрөгийн байр авахад л 21 сая төгрөгийн урдчилгаа байршуулсан байх учиртай. Үүн дээр мэдээж арилжааны банкууд эрсдэлээ тооцож, зээл олгоно. Зөвхөн энэ байдал бидний хэлж занш санаар орон сууны найман хувийн зээл хүссэн иргэдийн болом- жийг хазаарлаж буйг эдийн засагчид төдийгүй барилгын салбарынхан ч дуул гадаг. Иймээс МҮХАҮТ тэр- гүүтэй байгууллагуудаас Засгийн газарт хаягласан шаардлага орон сууцтай болох хүсэлтэй иргэдийн чих тавих учиртай халуун сэдэв болоод байна. Тиймээс энэ талаар МҮХАҮТ-ын ерөнхийлөгч, эдийн засагч Б.Лхагважаваас цөөн асуултад хариу авлаа.
Б.Лхагважав: НӨАТ-ын 10 хувийг орон сууцны зээл авсан иргэдэд буцааж өгвөл үр дүнтэй
-Орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох шаардлага хүргүүлсэн. Энэ боломжтой юу?
-МҮЭХ, МҮХАҮТ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, хамтран орон сууцны зээлийн урьдчилгаа төл бөрийг 10 хувь болгох саналыг сай дад хүргүүлсэн. Санал хүргүүлэх болсон шалтгаан нь барилгын сал барт нийлүүлэлт их болсонтой хол боотой. Тухайлбал, одоогийн байд лаар долоон мянган орон сууц эзэн дээ очоогүй байна. Тиймээс эдгээр орон сууцны эрэлтийг дэм жих маягаар эргэлтэд оруулж мөнгө жүүлэх шаардлага чухал болоод бай гаа юм. Үүний тулд хөшүүрэг хэрэглэж байгаа. Эхний хөшүүрэг нь ипотекийн зээл авч байгаа хүмүүс 30 хувийн урьдчилгаа өгдөг. Түүнийгээ өгсөн хүмүүс байраа авсан. Үүний дараагийн төвшнийхөн буюу ипотекийн зээл авах хүсэлтэй ч урьдчилгаа 30 хувиа өгч чадахгүй хүмүүст “Ипотекийн зээлийн сан” байгуулж 20 хувийг сангаас өгч, үлдсэн 10 хувийг нь иргэн өрөө өгдөг болгох юм. Гэхдээ “Ипотекийн зээлийн сан”-аас авсан мөнгөө бу- цааж төлнө гэсэн үг. Урьдчилгаа 20 хувийг “Ипотекийн зээлийн сан”-гаас өгснөөр арилжааны банк иргэ дэд зээл өгөх бололцоо гарч ирж байгаа юм. Үүний тулд ойролцоогоор 500- 600 тэрбумыг дэмжлэг хэрэгтэй. Энэ дэмжлэгийг нөгөө хоёр тал буюу МҮЭХ, МАОЭНХ-ноос тавьж байгаа юм. Харин миний тавьж байгаа санал бол НӨАТ-ын 10 хувийг орон сууцны зээл авсан иргэдэд буцааж өгөх ме ханизм. Үүнийг 2005 онд хэ- рэг лэж үзсэн. Энэ механизмыг хэ- рэглэж НӨАТ-ын 10 хувийг иргэдэд бу цааж олговол илүү үр дүнтэй болов уу гэдэг санал өгсөн.
-Дээрх шаардлагыг Барилга, хот байгуулалтын сайд боломжтой гэж үзсэн гэсэн үү?
-Барилга хот байгуулалтын сайд саналыг хүлээж авсан. Тэр хүний хийх ёстой үндсэн ажил бол барьчихаад зарагдахгүй байгаа барилгыг борлуулах юм. Тиймээс дээрх санал тэр хүний хувьд гарц болж байгаа юм. Хамгийн гол нь ипотекийн зээлийн санд шаард- лагатай тодорхой хэмжээний мөн гийг оруулж ирэх нь чухал.
-Нийслэлээс орон сууцны зээл авч байгаа төрийн албан хаагчын урьдчилгаа төлбөрийн 50 хувийг өгөхөөр болсон. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Өмнө нь 2013 онд ипотекийн зээлд 900 тэрбумыг өгсөн. Тэр үед нийлүүлэлт бага байсан. Эрэлтийг дэмжээд механикаар их болгоход байрны үнэ хоёр дахин өссөн тохиолдол байгаа шүү дээ. Энэ нь эрэлт нийлүүлэлтийн буруу зохи- цуу лалттай холбоотой. Тэр үед маш олон байр барьсан. Тиймээс энэ ч бас эрэлт нийлүүлэлтийн зохицуулалтад зориуд нөлөөлөх нэг удаагийн түр зуурын оролдлого байх. Мөн дээрх шаардлагын та лаар иргэд ямар бодолтой байгааг сонслоо.
Ч.БЯМБАСҮРЭН: -Ипотекийн зээл хүн бүрт хэ рэгтэй. Учир нь байр өндөр үнэтэй байгаа болохоор шууд бэлнээр мөнгөө төлөөд байр худалдаж авах хүн цөөхөн болсон. Тиймээс урьдчилгаа төлбөрийг хөнгөлж өгвөл олон хүнд хэрэгтэй шүү дээ. Нэгэнт зээлээр авч байгаа болохоор зээлээ төлөхөөс өөр гарцгүй. Тиймээс зээлийн хугацаа урт байх нь зүгээр. Харин зээлээр авч буй байрны дээд хэмжээ нь 80 ам.метр талбай гэдэг бол маш зөв.
Ц.ДОЛООН-ЭРДЭНЭ: Залуу гэр бүлүүд орон сууцанд амьдрах сонир- холтой байдаг. Гэтэл урьд чилгаа төлбөр дээрээ гацдаг. Урьд чилгаа төлбөрөө өгөөд байрандаа орлоо гэхэд эргэн төлөх хугацаа бага байдаг. Тиймээс залуу гэр бүлийг дэмжиж байгаа гэдэг утгаараа зээлийн хугацаа урт байвал зүгээр
Н.ГАНБЯМБА: -Барилгын салбар бол өрсөлдөөн. Тиймээс барилгын компани уд заавал улсаас дэмжих бус өөрсдөө үнээ бууруулах, иргэдэд зээл олгох боломжийг нээж өгөх хэрэгтэй. Ингэж байж хүмүүс зээл авах нөхцөл бүрдэж, зарагдахгүй байгаа барилгууд эргэлтэд орно гэж боддог. Хүний хэрэгцээ болохоор орон сууцны хэмжээ том байх нь сайн шүү дээ. Энэ бүхнийг л аль аль талдаа ашигтайгаар зохицуулах шаардлагатай байгаа юм.
М.ЭНХЦЭЦЭГ