10.19

Нийтийн тээврийн асуудлаас болж оюутнууд өлсгөлөн зарлах гэж байна

Нийтийн тээврийн карттай холбоотойгоор оюутнууд өлсгөлөн зарлахаар болсон байна. Энэ тухайгаа тэд өнөөдөр 12.30 цаг хэвлэлийн хурал зарлан мэдэгдэхээр болжээ. Өөрөөр хэлбэл нийтийн тээврийн хэрэгсэлд хөнгөлттэй зорчдог карт өнөөдрийг хүртэл оюутнуудын гар дээрочоогүй байгаа бөгөөд оршин суугаа газрын тодорхойлолт шаардаж, өдөрт хоёр удаа үнэгүй явах гэх мэт зохицуулалтыг оюутны байгууллагаас эсэргүүцэж байр сууриа илэрхийлж байгаа. Харин тэдний дараагийн авч байгаа арга хэмжээ бол өлсгөлөн зарлах аж.