10.19

Д.Баттулга нисдэг тэргээр тансаглаагүй гэнэ

Богдхан уулыг тахиж тайх ёслолд нисдэг тэрэг хөлөглөн очсон эрхмүүдэд НИТХ-ын дарга Д.Баттулга, Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл тэргүүтэй хүмүүсийн нэрс дуулдаж байсан. Хамгийн гол нь, тэд нисдэг тэрэг унах гэж улсаас 12 сая төгрөг гаргуулсан нь үргүй зардал, татвар төлөгчдийн мөнгөөр тансаглалаа гэсэн шүүмжлэл гараад байв. Улсын Ерөнхийлөгч нь уулын амнаас алхаж Цэцээ гүний орой дээр гарч байхад хурган дарга нь илүү шийдвэр гаргаж тансаглалаа гэсэн бусдын шүүмжлэл хүчээ авсан. 

Тэгвэл дарга Д.Баттулга “Цэцээ гүний оргил өөд нисдэг тэргээр би яваагүй” гэсэн залруулгыг хийгээд амжжээ. Тэрбээр алхаж явсан зургаа олон нийтийн сүлжээнд хийжээ. 

Харин Богдхан уулын тахилгад оролцохоор явсан хүн бол нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун гэнэ. Нисдэг тэрэгний цагийн хөлс нь 5-6 сая төгрөг байдаг ба нэг цагт 900 орчим литр шатахуун хэрэглэдэг юм. Тэгэхээр энэ яах аргагүй тансаглал. Цэцээ гүн рүү алхаж ч чадахгүй, нисдэг тэрэг хөлөглөсөн дарга нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун үүндээ тайлбар хийх л дутуу байна.