Хонь - (3/21-4/19)
Өнөөдөр та өөрийн зөн совинг бүхэлд нь ашиглах өдөр. Авьяастай хониныхон ер бусын сэдэл, шинэлэг санаанууд, бүтээлч ур чадваруудаар дүүрэн байна. Хэрэв та арын албанд ажиллаж байгаа бол гүйцэд хий, таны ажлын үр дүнд хүмүүсээс талархал ирэх болно. Хүчирхэг дэлхий ван гариг одоо таны ордноос буцах гэж байна. Дараагийн хэдэн сард санхүүгийн эрсдэлийн түрлэг орж ирнэ. Энэ нь сэтгэлийн тавгүй байдал үүсэх шалтгаан бөгөөд аливааг уучил бас март. Асуудлыг уг үндсээр нь сугалан хаях нь сэтгэл санаанд сайн ба өөрийн чармайлт оролдлогоор та урагш ахина.
Үхэр - (4/20-5/20)
Төлөвлөгөө, зорилгодоо үнэнч эсэхийг туршсан сорил, шалгалтын өдөр. Аливаа ажил үйл танаас хэзээ хэзээнээс илүү маш их хүч хөдөлмөр, цаг зав шаардахыг од эрхэс анхааруулж байна. Нөхцөл байдлыг өөрөөр харах, ер бусын, зоригтой шийдвэр гаргах, түргэн хариу үйлдэл үзүүлэх зэрэг нь өөрийн байр сууриа бэхжүүлэх арга олоход тусална. Таныг хайр дурлалын шинэ адал явдал хүлээж байна. Гэхдээ хөнгөн хуумгай зан, яаруу шийдвэр нөхцөл байдлыг таны эсрэг чиглүүлж мэдэх юм шүү.
Ихэр - (5/21-6/21)
Үзэл бодол, ажил, хүсэл хөдөлгөөнд орно. Шинэ үзэл санаа дэвшүүлж шинэ орчинтой болно. Хүмүүстэй харьцаа сайжруулах нь ур чадвар үнэлэгдэнэ. Материаллаг байдал сайн. Та өөрийн төлөвлөгөө болон санаагаа өөртөө хадгалах нь зүйтэй, эс тэгвээс бүгд талаар болно. Таны шинээр хийж эхлэх ажлууд танд сонирхолгүй байх боловч шинэ танилууд танд шинэ санаа өгч, боломжуудийг нээж өгнө.
Мэлхий - (6/22-7/22)
Ажлаа өөрчлөх гэж буй хүмүүст ээлтэй байх өдөр. Мэргэжлийн шинэ саналуудыг хуучны асуудлуудаас салах сайхан гарц гэж хүлээж ав. Мэргэжлийн үйл ажиллагаанд таны өөрийн дотоод мөн чанар чинь эрсдэлээс зайлсхийхийг зааж байгаа бөгөөд туршилт хийхгүй хуучин туршлагажсан аргаар ажиллах хэрэгтэй. Магадгүй санхүүгийн алдагдал хүлээх, ахуйн ажил эсвэл гэр бүлийн хэрүүл гарна. Хувь заяаны гэнэтийн өөрчлөлтөд бэлэн байхын тулд өөрийн мэдэрхүй, бодол санаа, үйл хөдлөлийг нягтлан тунгаах хэрэгтэй. Танд сайхан ирээдүй байна.
Арслан - (7/23-8/22)
Урагш муутай байгаа ажил хэргээ зохион байгуулалтын хувьд шинэчилж эхэл. Олонх нь ирэх долоо хоногт аялалд явна. Энэ аялал таны төлөвлөгөөг өөрчилнө. Яарч сандралгүй түргэн шуурхай хөдөл. Хамгийн гол нь эргэж бүү хар. Энэ нь таны сэтгэлийг сэргээж өгнө.
Охин - (8/23-9/22)
Хувь заяа таны тэсвэр тэвчээрийг дахин сорино. Өнөөдөр Охины ордны хүмүүсийн санхүүгийн төслүүд урьдчилан төлөвлөснөөс өөрөөр хэрэгжинэ. Гэнэтийн өвчин урьдын төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхэд саад болно. Ойрын үед таагүй явдал болох магадлалтай. Муу хүмүүсийн нөлөөнд автаж санхүүгийн алдагдалд орох эсвэл сэтгэл санаа тавгүйтэж болзошгүй. Энэ байдлаас урьдчилан сэргийлэхийн тулд хэнтэй хэзээ яаж харьцахаа сайн дүгнэж бодох хэрэгтэй.
Жинлүүр - (9/23-10/22)
Таны хоол xүнc хангалттай их амин дэм агуулж байх ёстой. 10 сард бие махбодид амин дэм ерөнхийдөө дутагддаг. Таны эргэн тойронд хүрээлэгдэх шинэ танилуудын харьцаа таатай байна. Ажлын хувьд дурын саналыг эргэлзэлгүй хүлээж ав. Хувийн амьдралдаа томоохон шийдвэр гаргах нөхцөл байдал ирнэ. Эмийн сангаас иж бүрдэл амин дэм худалдан ав. Кальци агуулсан эмүүд ч бас ав. Шүд ба нүүрнийхээ арьсанд санаа тавь.
Хилэнц - (10/23-11/21)
Дотоод эрх чөлөөтэй, гадаад орчноос үл хамаарах өдөр тохионо. Найдваргүй болсон зээл, авлага чинь гэнэт орж ирнэ. Харин үүнийг хэн нэгэнд хамаатуулж болохгүй. Таныг удирдагч Буд гараг, нар болон Сугар гарагтай нэгдсэнээр танд өөртөө итгэх итгэл нэмэгдэх бөгөөд ирээдүйд эрч хүчээр дүүрэн байх болно. Хуурамч амлалт, урвалт, хууран мэхлэлтээс болгоомжил. Бусад хүний тавьсан гоё, сайхан ажил хэрэгч саналд болгоомжтой ханд.
Нум - (11/22-12/21)
Идэвхтэй үйл явдлаар дүүрэн өдөр. Харилцаа холбоо, гэрээ хэлэлцээрүүд, захиа, утасны дуудлага энэ бүхэн таныг ядаргаанд оруулж болзошгүй. Харилцаа холбоондоо сонголттой бай. Ажлын хамтрагч болон танилуудтай харилцах харилцаанд асуудал үүсгэхгүйн тулд сэтгэл хөдлөлөө барихыг од гаригсын зүгээс зөвлөж байна. Танд ямар ч хэрэггүй ажил хэргээр бүү хөөцөлд.
Матар - (12/22-1/19)
Ажил гэрт хүнд нөхцөл байдал үүснэ. Өөрийгөө энэ амьдралаас тасарсан мэт төсөөлнө. Ажил дээрээ орой болтол бүү суу. Унтахын өмнө эсвэл ажил руугаа явган алхаж бай. Оройд бүлээн шүршүүрт орж өглөөгүүр дасгал хийж бай. Үсчинд очвол сэтгэл санаа сэргэнэ. Харин ганц бие матарнуудын хувьд одоо болзож байгаа хостойгоо хүндхэн асуудалд орвол гарах арга замыг олж хар.
Бумба - (1/20-2/18)
Өөрчлөлт хийх өдөр. Тэд хажуудаа өрнөж буй ямар ч үйл ажиллагааг шинэчилж өөрчлөх эсвэл өөр гольдролд оруулах гэж байнга оролцоно. Хувийн өөрчлөлт хийх гэсэн бол ертөнцийг өөрчлөх гэж бүү хичээ. Болзошгүй бүх үр дагаварыг урьдчилан тооцож үз. Гэр бүлийн асуудал таны цаг хугацааг ихээхэн авч таагүй байдал үүсгэнэ. Бодол санаагаа илэрхийлэх, сэтгэл санаагаа тайвшруулахад таатай байна. Хүйтэн байдал, биеэ барих сэтгэл санаагаа нуух нь энэ ордны эрчүүдэд таагүй уур амьсгал бүрдэнэ.
Загас - (2/19-3/20)
Өнөөдөр шинээр ажил эхлэх, шинэ эд худалдаж авах зэрэгт сайн бөгөөд шинэ төлөвлөгөө төслүүд анхаарлын төвд байна. Тантай үзэл бодол нэгтэй явцуу хүрээний найз нөхөд, танилууд тань амьдралд гол үүрэг гүйцэтгэнэ. Амдралын хуучин хэлбэрээсээ салж шинэ нөхцөл байдлыг бүрдүүл.