10.20

ОУ-ын “Ворота в Азию 2015” 25 дахь удаагийн үзэсгэлэн зохион байгуулна

ОХУ-ын “Бизнес контакт” компани, МҮХАҮТ хамтран 2015 оны 10 дугаар сарын 20-22-нд Олон улсын “Ворота в Азию 2015” 25 дахь удаагийн үзэсгэлэнг зохион байгуулна. Үзэсгэлэнгийн нээлт 12:00 цагт МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн танхимд болох юм. Уг үзэсгэлэнд ОХУ-ын Москва, Новосибирск, Красноярск, Омск, Эрхүү муж, Ангарск, Братск, Иваново, Алексеевка хотууд, Алтайн Хязгаарын Барнаул, ОХУ-ын БНБуриад улс, Украин улсын аж ахуйн нэгжүүд өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчилж Монголын бизнес эрхлэгч нартай уулзаж хамтран ажиллана 

Н.АЗ