Төрийн албаныхны яргалал хэрээс хэтэрсэн бололтой. Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогч ажлынхаа эмэгтэйг зэрлэгээр тамласан хэрэг олныг цочроогоод удаагүй байтал дахин нэгэн хурган дарга залуу бүсгүйн гэрт шөнийн цагаар тагтаар нь дамжин дайрч ороод хутга мэс барин алахаар завдсан аймшигт хэрэг гарчээ.
Төрийн нэрээр халхавч хийсэн зангиатай зандалчин нь энэ удаад Нийслэлийн татварын газрын Авто тээврийн тасгийн Ш гэгч залуу гэнэ.
Энэ хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаа эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Хохирогч бүсгүй хүнд, хөнгөн 20 гаруй гэмтэл авч яаралтай хагалгаанд оржээ.