10.21

Дунд ангийнхан долоо хоног амарна

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт энэ сарын 27-нд эхлэх гэж байна. Нэгдүгээр улирлын амралтаар нэг, хоёрдугаар ангийн сурагчид хоёр долоо хоног амарна. 

Харин  3-12 дугаар ангийн сурагчид арваннэгдүгээр сарын 3-наас эхлэн нэг долоо хоног амарна. 

Ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар улирлын хичээл арваннэгдүгээр сарын 10-нд нэгэн зэрэг эхэлнэ. Өнгөрсөн жил Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт сурагчдын амралт ялгаатай байсан бол энэ жил улс даяар нэг ижил хугацаанд амрах юм байна.