“Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай” аяны хүрээнд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн оюутнууд нэгэн хүмүүнлэгийн ажлыг амжилттай зохион байгуулжээ. Тэд 1000 төгрөгийн хүчээр таван хүүхэдтэй, өрх толгойлсон, өөрийн гэсэн орон гэргүй эмэгтэйг гэртэй болгосон байна.
Дээрх сургуулийн оюутнууд уг аяныг зохион байгуулж, өнөөдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо /Жанжин клуб/-нд өргөө цагаан гэрийг нь хүлээлгэн өгөх ажээ.
Ийнхүү нэг хэсэг оюутнууд өлсгөлөн зарлаж, үхлээ хатлаа хэмээн төрөө айлгаж, их хэмжээний мөнгө нэхэж талбай дээр сууж байхад нөгөө хэсэг нь сайн үйлс бүтээж яваа нь оюутнуудын үнэн төрхийг илчлэн харуулж, өлсгөлөн зарлаж байгаа бусдыгаа “Ичиж амьдраасай” гэж дээрх сургуулийн оюутнууд хэлж байна.