10.21

А.Кабаева теле шоугаар эргэн ирэв

Олимпын аварга, Оросын уран гим настикч Алина Кабаева улс төрийн карьераа өндөрлөж хэсэг хуга-цаанд нам гүм амьдарсны эцэст теле шоугаар эргэн ирлээ. Тэрбээр “Амжилтын түлхүүр”, “Олимпод хүрэх жим” нэвтрүүлгийг хөтөлж байсан телевизийн салбарт туршлагатай нэгэн билээ. Алина Кабаевагийн хөтөлсөн “Без страховки” спортын шоу нэвтрүүлэг анхны дугаараа Оросын телевизийн“Первый канал” сувгаар дамжуулахаар болжээ. Кабаевагийн зочноор ОХУ-ын гимнастикийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Ирина Усманова оролцож байгаа аж. Шоу нэвтрүүлгийг Оросын телевизийн таван суваг албан ёсны эрхтэй дамжуулахаар болсон ажээ. “Без страховки” нэвтрүүлэг нь“Ододтой бүжиглэе”, “Мөсөн дээрх шоу” зэрэг цэнгээнт нэвтрүүлэгтэй адил юм байна.