10.21

Автомашин, сэлбэгийн худалдаа эрхлэгчид эсэргүүцлээ илэрхийллээ

Нийслэлийн автомашин, сэлбэгийн худалдаа бизнес эрхлэгч иргэдийн Үйлдвэрчний эвлэлээс өнөөдөр УИХ, Нийслэлийн удирдлагаас гаргасан Авто захуудыг нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг эсэргүүцэж буйгаа илэрхийллээ. 

Тэд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд шинээр байгуулагдаж буй Авто худалдааны цогцолбор, техникийн зах бүхий хотын баруун хэсгийг энэ төрлийн ажил, үйлчилгээ явуулахад тохиромжгүй гэж үзэж байгаа аж. 

Тухайлбал, газарзүйн хувьд маш их цэвдэгтэй учраас бизнесийн орчноо бүрдүүлж удаан хугацаанд үйл ажиллагаа явуулах боломжгүй, хотын цэвэрлэх байгууламжийн салхин дор буюу түүнээс хэдхэн метрийн зайтай, Туул голын ай савд хамаарах бүс зэрэг байршлын хувьд олон асуудал бий гэдгийг албан бичгээр хүргүүлсэн байна. 

Түүнчлэн одоо үйл ажиллагаагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд хөдөлгөөнд орсноор олон сөрөг үзэгдэл гарч ирнэ, хууль эрхзүйн хувьд ч олон зүйл заалт зөрчигдөж байна гэж үзжээ. 

Н.Болд