03.23

Яруу найрагч А.Эрдэнэ-Очир уран бүтээлийн цэнгүүнээ хийнэ

Д.Нацагдоржийн шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч А.Эрдэнэ-Очир уран бүтээлийн цэнгүүнээ хийхээр болжээ. Тэрбээр цэнгүүнээ “Нар зөвийн эх орон” хэмээн нэрлэсэн бөгөөд ирэх дөрөвдүгээр сарын 9-ны 19:00 цагт “Улаанбаатар палас”-т болох юм. Түүнчлэн тэрбээр “Фэйсбүүк” сүлжээнд нэгдэж, өөрийн гэсэн хаягтай болжээ. Харин найрагчийг “нүүр ном”-д элссэн даруйд олон арван хүмүүс найзлах хүсэлт явуулж, одоогоор 4100 гаруй найзтай болоод байгаа аж.

С.НАРАН