Өнөөгийн Хятад улсад тулгараад буй хамгийн том асуудал цаг уурын өөрчлөлт болоод байна. Энэ нь тариалангийн талбайн хэмжээ буурч, хүрээлэн буй орчныг асар ихээр бохирдуулж байгааг цаг агаар судлалын эрдэмтэд анхаарууллаа. Жен Гуоган нь Сынхуа агентлагт ярихдаа, цаг уурын өөрчлөлт нь дэд бүтцийн томоохон төслүүдэд хохирол учруулж болзошгүй байгаа талаар мэдэгдсэн юм. Түүнчлэн Хятад дахь температурын өсөлт нь дэлхийн дунджаас хавьгүй өндөр болсон тухай тэрээр мэдэгдлээ.
Дэлхий дээрх хамгийн их агаарын бохирдолттой оронд тооцогдож буй тус улсад хийн ялгаруулалт нь цаг агаарын өөрчлөлтөнд нөлөөлж, 2030 он гэхэд бохирдол дээд түвшиндээ хүрнэ хэмээн шинжээчид тайлбарлаж байна. Гэсэн хэдий ч Хятадын эрх баригчид хийн ялгаруулалт, ялангуяа нүүрстөрөгчийн давхар ислийг бууруулах тусгай арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.