Хүйтэн сэрүүний улирал эхэлсэнтэй холбоотой нэгэн сонирхолтой мэдээллийг та бүхэнд хүргэж байна. Намар өвлийн хүйтэн сэрүүн цаг үед даарахгүй, дулаан явахын тулд хамгийн дулаан гэсэн бүхний өмсөх хэрэгтэй болдог. Гэтэл энэ нь олон давхар, хэт хүнд, зузаан байдгаас хөдөлгөөн хязгаарлаж, хөдлөхөд төвөгтэй болгодог. Харин Venture Heat-ийн шинэ малгайтай цамц хөнгөн бөгөөд дулаахан явах боломжийг олгох аж.
Энгэр болон нуруундаа халаагч бүхий Evolve цамц нь USB power bank-аар цэнэглэгддэг. USB 2.0A гаралт бүхий дурын power bank-аар цэнэглэх боломжтой уг цамцны гурван халаагчны хоёр нь энгэрт, нэг нь ар нуруунд байрладаг. Цельсийн 41-52 хэм хүртэл халах уг халаагчийн температурыг өмсөж байгаа хүн өөрөө хянах боломжтой. 10,400 mAh батерей нь халаагчийг 3,5-12 цагийн турш зогсолтгүй халахад тусална.
Халаагчийн хувьд ямар ч материалыг шатаахгүй, аюулгүй гэдгийг онцлон дурдах нь зүй. Мөн цамцыг бүхэлд нь угаахад халаагчид ямар ч гэмтэл учрахгүй, гэхдээ power bank-аа салгахаа мартаж болохгүй юм. Халаагч бүхий малгайтай цамцыг үйлдвэрлэхэд шаардлагатай хөрөнгийг босгохын тулд IndieGogo дээр санхүүжилт цуглуулах ажил хийгдэж байна. 30,000 доллар цуглуулах зорилготой энэ ажлын дараа үйлдвэрлэгдэх цамц 12-р сар гэхэд худалдан авагчийн гар дээр очих юм.

