10.23

Авто худалдаачид эсэргүүцлийн жагсаал хийнэ

Нийслэлийн автомашин, авто сэлбэгийн худалдааны бизнес эрхлэгч, иргэдийн Үйлдвэрчний эвлэлээс УИХ, нийслэлийн удирдлагаас гаргасан авто захуудыг нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг эсэргүүцэж, өнөөдөр тайван жагсаал зохион байгуулахаа мэдэгджээ. Тэд СХД-ийн 32 дугаар хороонд шинээр байгуулагдаж буй Авто худалдааны цогцолбор, техникийн зах бүхий хотын баруун хэсгийг энэ төрлийн ажил, үйлчилгээ явуулахад тохиромжгүй гэж үзэж байгаа аж.  

Тухайлбал, газар зүйн хувьд маш их цэвдэгтэй учраас бизнесийн орчноо бүрдүүлж, удаан хугацаанд үйл ажиллагаа явуулах боломжгүй, хотын цэвэрлэх байгууламжийн салхин дор буюу түүнээс хэдхэн метрийн зайтай, Туул голын ай савд хамаарах бүс зэрэг байршлын хувьд олон асуудал бий гэдгийг албан бичгээр хүргүүлж, түүнчлэн хууль эрх зүйн хувьд ч олон зүйл, заалт зөрчигдөж байгаа талаар дурджээ