10.23

Сурагчдын амралт энэ сарын 27-ноос эхэлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын нэгдүгээр ээлжийн амралт энэ сарын27-нд эхэлнэ. Өөрөөр хэлбэл, нэг, хоёрдугаар ангийн сурагчид энэ сарын 27-ноос хоёр долоо хоног амрах аж. Харин3-12 дугаар ангийн сурагчид арваннэгдүгээр сарын 3-наас долоо хоног амрахаар болжээ. Сурагчдын амралт дуусмагц хоёрдугаар улирлын хичээл ирэх сарын 10-нд эхлэх юм. Өнгөрсөн хичээлийн жилд хөдөө орон нутаг болон нийслэлийн сургуулиудын амралт өөр байсан билээ. Тэгвэл энэ жил хот, хөдөөгийн сурагчид нэгэн зэрэг, адил хугацаанд амрах аж. Сурагчдын хоёрдугаар улирлын амралт ирэх нэгдүгээр сарын 11-нээс эхлэх юм байна. Тодруулбал, 1-5 дугаар ангийн сурагчид гурав, 6-9 дүгээр ангийнхан хоёр, 10-12 дугаар ангийн сурагчид нэг долоо хоног амарна.

Э.Төвчимэг