Аргын тооллын: 2015 оны 10-р сарын 24, Бямба гараг
Билгийн тооллын: Шинийн 12. 4 ногоон мэнгэтэй харагчин тахиа өдөр
Наран ургах/шингэх: 07:48 / 19:04
Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
Малын үс ноос хяргахад: Малын үр төлд харш
Суудал: Шороо
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Авахуй
Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.