10.24

“Өвөлжилтийн бэлтгэл ажил” өдөрлөг болж байна

Авто тээврийн үндэсний төвөөс Замын цагдаагийн газартай хамтран  өнөөдөр Зам, тээврийн яамны гадна талбайд "Өвөлжилтийн бэлтгэл ажил" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна. Энэхүү өдөрлөг өглөө 10:00 цагт эхэлсэн юм. 

Өдөрлөгт улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 52 аж ахуйн нэгж байгууллага оролцож байгаа ажээ. 

Энэхүү өдөрлөгийн үеэр Автотээврийн үндэсний төвөөс өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангаж ажиллаж буй талаар мэдээлэх аж.

Мөн өнгөрсөн есдүгээр сарын 20-ноос эхлээд хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж буй аж ахуй нэгж байгууллагад хийсэн шалгалтын үр дүнг танилцуулах юм байна.  

Н.Болд