10.24

“Хавдрын эсрэг үндэсний аян”-ны хүрээнд бүх нийтийн гүйлт боллоо

Хүн амын эрүүл амьдралын зөв хэвшил, хавдар өвчний талаарх цогц мэдээ мэдээллийг хүргэн, хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох зорилгоор жил ирэх тусам хүрээгээ тэлж буй “Хавдрын эсрэг үндэсний аян”-г Хавдар судлалын үндсэний төв /ХСҮТ/, ХААН Банк Сан, МҮОНРТ-ээс тав дахь жилдээ үргэлжлүүлэн зохион байгуулж байгаа билээ. 

Тэгвэл энэхүү аяны хүрээнд өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бүх нийтийн гүйлт боллоо. Энэхүү гүйлтэд 200 хүн оролцож, хавдрын эсрэг аяныг дэмжсэн юм.  

Н.Болд