10.26

Н.Төгcцогтод эмээ нь зөвлөгөө өгөв

Мэргэжлийн бокст хүч үзэж буй гавьяат тамирчин Н.Төгсцогт АНУ-д бэлтгэл сургуулилалтаа хийж байгаа билээ. Тэгвэл түүнд эмээ нь зөвлөгөө өгдөг байна. Энэ талаар гавьяат өөрийн “Твиттэр” хуудсаараа дамжуулан сонирхуулсан юм. Тодруулбал, гавьяат эмээдээ бэлтгэл хийхгүй бол болохгүй байгаа тухайгаа хэлэхэд эмээ нь  “Тэг ээ тэг. Бэртэл гэмтэл авахвий. Сайн толгойгоо хамгаалж тогло. Миний харахад гараа арай задгайдуу байлгаж хааяа толгойдоо цохилт аваад байх шиг тэр үед эмээ нь өөрөө толгойгоо хажуу тийш болгоод байх юм аа” гэжээ.