Хорих 411 дүгээр анги буюу насанд хүрээгүйчүүдийн хорих ангид энэ он гарснаар 15 ялтан зөрчил гаргажээ. Үүнээс тав нь согтууруулах ундаа хэрэглэсэн, гурав нь алба хаагчийн тавьсан шаардлагыг үл биелүүлсэн, дөрөв нь гар утас хэрэглэсэн, гурав нь хоорондоо маргалдсан аж.
Ял эдэлж байгаа хүүхдүүдэд архи хэрэглэх, эргэлтэд оруулахад хориотой байдаг бөгөөд хаанаас, ямар замаар согтууруулах ундаа олж хэрэглэсэн нь анхаарал татаж эхэлсэн бөгөөд эл асуудлыг холбогдох газраас нь шалгаж эхэлсэн байна.
Тус ангийн дарга нь болохоор “Намайг ажлаа авахаас өмнө болсон асуудал юм билээ. Шинэ жилийн үеэр хүүхдүүд архи хэрэглэсэн байхыг үгүйсгэхгүй” хэмээн ярьжээ.