10.27

Арслангууд алдар нэрд дуртай тиймээс хаана ч анхдагч, шилдэг байхыг хүсдэг

Хонь - (3/21-4/19) 
Шаргуу ажилла. Тэгвэл удахгүй та хөдөлмөрийнхөө үр шимийг үзнэ. Ирээдүйд өөртөө юу хүсэж байгаагаа бий болгохын тулд тууштай хичээж чармайх хэрэгтэйг та мэднэ. Хэрэв та ойрдоо шинэ газар суурьших гэж байгаа бол өөрийн нийгмийн хүрээгээ тэлэх нь туйлын чухал. Сонирхолтой хүмүүстэй уулзаж байхын тулд дуртай спортоороо хичээллэ, сонирхлынхоо бүлэгт нэгд, олон нийтийн багт элсэж ор. Эрчимтэй дэлхий ван гариг буцан таны хонины ордонд байрлахад дараагийн зургаан сарын турш таны хувийн амьдралд өөрчлөлтүүд гарна. 

Үхэр - (4/20-5/20) 
Од эрхсийн байрлал урьдын адил ажил хэрэгт сайн нөлөө үзүүлэхгүй байх төлөвтэй. Харин материаллаг байдлаа дээшлүүлэх боломж олдоно. Тиймээс ямар ч ажлыг хийхдээ эхлээд унах ашгийнх нь талаар бодож үзээрэй. Энэ өдрийн тааламжтай хандлага танилын хүрээгээ тэлэхэд туслах болно. Энэ нь хожим танд ажил хэргээ түргэн бүтээх боломжийг олгох бололтой. Өнөөдөр та ажил дээрээ багагүй ярвигтай үүрэг даалгаврыг нэр төртэйгээр гүйцэтгэх чадвартай байх аж. 

Ихэр - (5/21-6/21) 
Өнөөдөр ордныхон шулуун шударга халамжтай, харагдах нь бусдад нэр хүнд олно. Олон үзэл  санаа амжилтад хүргэхгүй, харин хамт олонд нэр хүндтэй болно. Ямар ч ажилд анхаарал болгоомжтой бай. Бодлоггүй шийдвэр бүү гарга. Таны сайн найз нөхөд болон ажлын түншүүд чинь сэтгэл татам горьдлого төрүүлсэн санал тавина. Гэхдээ та ажил болон ажил хэргийн төрлөө солихгүй байх нь зөв. Энэ цаг хугацаа, үе таарамжгүй. Заримдаа санхүүгийн хүндрэл нь амьдралын утга учрыг алдагдуулах мэт санагдана. 

Мэлхий - (6/22-7/22) 
Төвлөрсөн ажил түргэн 
амттай дуусахыг од эрхэс зааж байна. Хайрттайгаа зөрчил маргаанд хүрэх магадлал өндөр байна. Өнөөдөр ямар ч асуудлыг шийдэхэд маш их хүч, цаг шаардана. Энэ өдөр дарга эсвэл нэр нөлөө бүхий ивээн тэтгэгчтэйгээ албан ёсны уулзалт хийхийг төлөвлөх хэрэггүй. Маргалдах болон хоосон ярианаас зайлсхий. Хамтрагчийн гэнэтийн үйлдэл таны материаллаг байдал эсвэл нийгмийн байдалд сөргөөр нөлөөлж мэднэ. Аливаа аялал, хичээл сурлагад таагүй цаг үе. Халдварт өвчин тусч болзошгүй. 

Арслан - (7/23-8/22) 
Арслангууд алдар нэрд дуртай тиймээс хаана ч анхдагч, шилдэг байхыг хүсдэг. Гэвч өнөөдөр мэргэжлийн ажил хэрэгт ихээхэн үр дүн хүлээгээд хэрэггүй. Ажил хэргээ цэгцлэх эсвэл албан өрөөгөө засварлах нь танд өнөөдөр өлзийтэй. Хэрвээ та зохиол бичих сонирхолтой бол яг одоо эхэл. Та чаталж, блог хөтөлж, энгийн өгүүллэг бичдэг байсан ч хамаагүй та үргэлжлүүлэн бичих хэрэгтэй. 

Охин - (8/23-9/22) 
Өнөөдрийн бүх бэрхшээлүүд шийдэмгий ажиллагаатай хослох болно. Түншийнхээ ёс зүйтэй холбоотой сөргөлдөөн бэрхшээлээс бүү эмээ. Та нөхцөл байдлын учрыг тодорхой нарийн олж, зөв шийдвэр гаргана. Гаригсийн таагүй байрлал нь мөнгө санхүүгийн хүндрэлийг, аль эсвэл урьдчилж тооцоолоогүй зардлын аюул байхыг зааж байна. Албан тушаалтан, аль эсвэл бусдын алдаанаас үүссэн ноцтой саад тотгорууд нь зорьсондоо хүрэхэд хүндрэлийг бий болгоно. Зөн билэгтээ найд. Оройг хань ижил, үр хүүхдүүдтэйгээ гэртээ халуун дулаан уур  амьсгал бүрдүүлж өнгөрөөхийг од эрхэс зөвлөж байна. 

Жинлүүр - (9/23-10/22) 
Хэдийгээр таны муу зуршлууд эмчид очих дургүй байдал тань эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх авч од эрхэс таны эрүүл мэнд сайн байхыг зааж байна. Байгалийн гарэлтай эмүүд хэрэглэ. Сэтгэл санаа өөдрөг байж мөн гэр бүлийн дулаан уур амьсгал зонхилох өдөр. Нэг дор олон асуудлыг шийдвэрлэж, дотоод ертөнц тань гэгээрлийг олохыг эрмэлзэнэ мөн шинэ зүйлийн эрэл хайгуул хийнэ. 

Хилэнц - (10/23-11/21) 
Өнөөдөр та өр зээлээ төлөх, хүний итгэлийг олох өдөр. Магадгүй ээждээ төрүүлж өгсөнд нь баярлаж болно. Харин өдрийн хагасаас эхлэн таны сэтгэл санаа нэг л тогтож өгөхгүй байх бөгөөд та үүний учрыг өөрөө ч олохгүй байна. Үдээс хойш нийгэмд байр сууриа амархан олдог гайхамшигт чанараа олонд харуулж чадна. Дурын санаачлага, алсын хараатай байдлыг тань удирдлагууд чинь нааштайгаар хүлээн авах бөгөөд үүнд та сэтгэл ханамжтай байна. 

Нум - (11/22-12/21) 
Түншүүд хамаатнуудтай харьцахад харьцаа бөх байна. Урьдын туршлага дээрээ тулгуурлан алдаанаас зайлсхийж чадна. Ирээдүйнхээ амжилтын төлөвлөгөөг боловсруул. Харилцаагаа богино уулзалт, утасны яриагаар бүү хязгаарла. Алдсан итгэлээ эргүүлэн авахыг оролд. Илүү зардал гаргахаас болгоомжилж, санхүүгээ төлөвлө. Хамаатан садангуудын асуудлаас болоод оюуны болон материаллаг дэмжлэг тэдэнд үзүүлнэ. 

Матар - (12/22-1/19) 
Сарын эхний хагаст хөдөлгөөн багатай амьдралын хэв маяг баримтлах хандлагатай. Биеийн тамирын дасгал хий. Зарим дасгалыг хэвтээ байрлалаас ч хийж болно. Стресст орохоос зайлсхий. Та хайр ба энхрийллээр гачигдаж, энэ шуналаар дүүрэн байхыг үгүйсгэхгүй. Матарнууд 
ангийнхаа журамгүй байдалтай тулгарч зарим нь гуниглана. Ажилдаа бүх анхаарлаа хандуулан, өөрийнхөө жинхэнэ чадварыг хэрхэн харуулахаа сайн бод. Та өөрийн бодож байгаа хамгийн том мөрөөдлийнхөө төлөө ямар нэгэн алхам хийх нь тун удахгүй ирэх гайхалтай аз завшааныг өөртөө дуудаж чадна. 

Бумба - (1/20-2/18) 
Энэ ордны олон төлөөлөгчдийн санхүүгийн байдал муудна. Учир нь хэд хэдэн хуучин өр ширээ төлөх шаардлага гарна. Бага зэрэг тэвч. Тун удахгүй таны ажил хэрэг урагштай бүтэмжтэй болох болно. Магадгуй таны материаллаг зүйл танаас нүүрээ буруулсан бололтой. Мөн зарим нэг найз нөхөд танаас өөрийгөө холдуулжээ. Тиймээс эвлэрэх арга зам хайх хэрэгтэй. Хэн нэгний гуйлтыг зөвшөөр харамч өөдгүй зан бүү гаргаарай. Ихээхэн хэмжээний мөнгө үрэхээс татгалз. 

Загас - (2/19-3/20) 
Их хүч шаардаж их амжилтанд хүрэх үр бүтээлтэй өдөр. Дороо бат бөх суурьтай болж зоригтойгоор урагш ахих болно. Загасууд хэн дуртайгаа ятгаж чадна. Мөн түүнчлэн түнштэйгээ чухал асуудал шийдвэрлэж болзошгүй. Үдээс хойш амьдралын эрч хүч үлэмж хэмжээгээр буурна.