Бяцхан уншигчид Диснейн үлгэрийн баатруудтай тун удахгүй уулзах нь ээ. Тодруулбал, “Интерном” дэлгүүрийнхэн хүүхдүүдэд зориулж дэлхийд алдартай үлгэрийн номыг албан ёсны эрхтэйгээр ирэх сарын 1-нээс худалдаалахаар болжээ. Ингэснээр “Зоригт гүнж”, “Мангасууд”, “Машинууд”, “Frozen”, “Winnie Pooh” зэрэг хүүхэлдэйн киноны зохиолыг монгол хэлээр унших боломжтой болж буй юм.