МАХН-ын дарга Н.Энхбаяр гэгч этгээд намаа удирдахаас гадна шантаажилж сурсан хүн. “Шударга ёс” эвслийн гишүүд түүний үг, үйлдлээр байдаг бөгөөд айж эмээсэндээ өнөөдөр эвслээ удирдах хүн байхгүй, бүгд жийрхэж байна. Тэднийг жийрхэхийн хэрээр эрхэм дарга нь хатгаж, бас дарамталж, аятайхан байхгүй бол одоо байгаа албан тушаалуудтай чинь ярина шүү гэж дээрээс далайлгаж, дарамтлах нь эвслийн гишүүдэд дарамттай байгаа аж.
Уг нь “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг сайдын суудалд суусан ч өнөөдрийг хүртэл бүлгийн даргын үүрэгт ажлыг давхар хашсаар яваа. Уг нь бол бүлгийн даргын ажлаа бүлгийнхээ сул гишүүнд өгөх учиртай. Гэвч түүний ажлыг авах нэг ч хүн гарч ирэхгүй байгаа нь хэнээс айж жийрхсэний шинж вэ?
Нөгөөтэйгүүр, энэ нь эвслийн бүлгийн дотоод зөрчил хурцдаж, бүлгийн даргаа ч сонгож чадахгүй хэмжээнд хүрсэний илрэл юм. Н.Энхбаяр ирсэн даруйдаа намынхаа гишүүдэд хандаж бүлгийн даргаа авахыг зөвлөсөн гэдэг. Тэрбээр "Эвслийн олонхийг бүрдүүлж байж та нар хоёрхон гишүүнтэй намд толгойгоо мэдүүллээ. Ойрын хугацаанд бүлгийн даргаа ав" гэж хэлсэн талаарх яриа гарч байсан.
Н.Батцэрэгийн оронд бүлгийн дарга болох хамгийн магадлалтай хүн бол УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва юм. Гэвч Д.Тэрбишдагва гишүүн өөрөө бүлгээ удирдахыг хүсэхгүй байгаа гэнэ. УИХ-ын гишүүн Ч.Улааныг томилох гэсэн боловч тэрбээр Төсвийн байнгын хороон даргаар томилогдчихсон.
Бүлгийн даргад яригдаж байсан дараагийн хүн бол О.Баасанхүү гишүүн. МАХН-ын гишүүн О.Баасанхүүг Өршөөлийн хуулийн төлөө тууштай зүтгэж яваад нь талархаж бүлгийн дарга болгох нь гэсэн яриа өнгөрсөн наймдугаар сард саарал ордоор "нисэж" байлаа. Гэвч нөхцөл байдал өөрчлөгдөж, тэрбээр даргатайгаа үл ойлголцсон учир дарга болчих хүн өнөөдрийг хүртэл олдохгүй явна.
Эх сурвалж www.wikimon.mn