Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр буюу 32-дугаар байрны автобусны буудал дээр бүлэг хулгайчид автобус руу орж байгаа хүмүүсийн халаас ухаж, хулгай хийдэг байна.
Өнгөрсөн баасан гаригт гэхэд дөрвөн эрэгтэй, хоёр эмэгтэй нар бүлэглэж гурван хүүхдийн цүнх ухсанаас нэг хүний гар утас хулгайлаад автобуснаас буужээ. Тэдний эмэгтэйчүүд нь хулгай хийх хүмүүсийг нь зааж өгч, харин эрчүүд нь хүмүүсийн хоёр талаас нь шахаж, автобусны урд талын хаалгаар дайрч байгаад эд зүйлсийг нь аваад үлддэг жишээтэй.
Тэдгээр залуучууд өдөр бүр тус буудал дээр өнжиж, орой болохоор хулгай хийдэг бөгөөд тэр хавийн үйлчилгээний төвийн худалдагч нар андахгүй сайн мэддэг юм байна. Тиймээс өнгөрсөн баасан гаригт нэгэн иргэн цагдаад дуудлага өгсөн бөгөөд хоёр цагдаа тэднийг бүгдийг нь аваад явсан аж.
Гэтэл өчигдөр нөгөө хулгайчдын хоёр нь мөнөөх л автобусны буудал дээр хулгай хийхийг завдсан зогсож харагдана лээ. Тиймээс 32 дугаар байр буюу “Хархорин” худалдааны төвийн цаанаас автобусанд суудаг иргэдийн хувьд анхаарал болгоомжтой байх нь зүйтэй юм. - See more at: http://www.wikimon.mn/content/64676.shtml#sthash.bUo7VyJP.dpuf