Нийслэлийн иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн талаар хотын удирдлагууд сүүлийн хэдэн жил ам уралдан хэлэлцэж, ярилцах болсон. Өвөлдөө утаандаа хахаж цацах гэр хорооллын иргэдийг орон сууцтай болговол эл утаа багасна хэмээн тооцсон нь зөв шийдэл. Гэвч энэхүү орон сууцтай болгох асуудал харин хөрсөн дээр хэрхэн бууж иргэдэд хэр хүрч байгаа бол. “Залуу гэр бүлд зориулсан орон сууц хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж буй ч үүнд хотын залуучууд хамрагдаж чадаж байна уу гэдэг нь эргэлзээтэй. Монголын барилгачин залуучуудын холбооноос “Хямралыг хямраацгаая” уриан дор “Залуу гэр бүлийг орон сууцжуулах аян”-ыг зарласан. Уг аяны хүрээнд зохион байгуулж буй “Шинэ орон сууц 2015” үнэ тохиролцох үзэсгэлэн худалдаа амралтын өдрүүдэд болов. Үзэсгэлэнгийн нээлтэд байртай болох хүсэл тээсэн олон хүн цуглажээ. Үнэ тохиролцох үзэсгэлэн ху дал даа хэмээн тодотгосон нь нэг талаас эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн зах зээлд бор луулалт нь удааширсан орон сууц нийлүүлэгчид, нөгөө талаас санхүүгийн боломж нөхцөлөөс шалт гаалан хямд үнээр орон сууц худалдан авах хүсэлтэй залуу гэр бүл хоорондын нөхөрсөг бизнесийн харилцаа тэнд өрнөж байх шиг санагдлаа. Үзэсгэлэнд “Ноёд” констракшн, “Эрин” хороолол, “Дэлгэрэх” хотхон, “Аман хуурII”, “Өргөө” хот-хон, “Astra building” зэрэг 26 аж ахуйн нэгж, байгууллага оролцсон юм. Залуу гэр бүл барилгын компанитай тохиролцсоны үндсэнд урьдчилгаа 10 хувийг төлөөд байртай болох хөнгөлөлт үзүүлж байлаа. Мөн сонирхсон байраа 100-600 мян ган төгрөгөөр буулгаж үнэ то-хи ролцох боломжийг олгосон. Гэвч уг аяныг ирж сонирхож буй иргэдийн дотор ам сайтай нэгэн бай хад“Урьдчилгаа төлбөргүй байр тай болох боломжтой гэж сон-соод ирсэн. Үгүй гэнэ ээ. Уг нь нэг ам метрийг нь 200-300 мянгаар хямдруулж байгаа юм байна. Тэгээд ч барахгүй нь” гээд толгой сэгсрэх нэгэн ч таарав. Гурван өдрийн турш үргэлжилсэн үзэсгэлэнд “Ноёд” констракшны “Ор гилуун” хотхоны байрны нэг ам метр талбай600 мянган төгрөгөөр хямдарч нэг сая 50 мянга, “Эрин интернэшнл” ХХК-ийн“Эрин” хо-рооллынх хоёр сая200 мянгаар борлуулагддаг бол үзэсгэлэнд хоёр саяар худалдаалж байсан юм. Харин “Кэй энд Ти” констракшны “Аман хуурII” хотхоны орон сууц ны нэг ам метр талбай 2-2.4 сая бөгөөд энэ сарыг дуустал захиалагчийн урьдчилгаа мөнгөн дүнгээс хамааран 20-30 сая төгрөг хасах юм байна. Тус үйл ажиллагаанд оролцож буй аж ахуйн нэгж болон иргэдийн сэтгэгдлийг сонслоо.
Барилгачин залуучуудын холбооны тэргүүн Д.БАТЗОРИГ:
-Залуу гэр бүлийг орон сууцжуулах аян жилийн хугацаатай үргэлжилнэ. Цаашлаад орон нутагтаа ажиллаж, амьдарч буй залуу гэр бүл рүү чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх болно .
“Тэргүүн чансаа” ХХК-ийн борлуулалтын менежер П.ИДЭРХАНГАЙ
-Манай компани үзэсгэлэндVI би-чил хороолол, Зай сан, Меркури худалдааны төвийн хажууд байр-шилтай гурван төслөөр оролцож байна. Гурван төсөл нь зэрэглэл, барилгын материалын чанарын хувьд дээд зэргийнх. VI бичил хорооллын ард байршилтай “Мөнх өргөө” ба-рил гын нэг ам метр нь 2-2.3 саяар худалдаалагддаг. Харин энэ үзэсгэлэнд залуу гэр бүлд хөнгөлөлтэй нөхцөлөөр буюу 1.9-2.2 саяар борлуулж байна. Хэрвээ үзэсгэлэнд ирээд манай компанийг сонгон байраа захиалбал үнийг хямдруулахаас гадна цахилгаан бараа, гал зуухны хэрэгслийг бэлгэнд өгнө. Зайсанд байрлах “No-munvillage” хотхон нь ашиглалтад орчихсон. Энэхүү хотхон нь жилийн дөрвөн улиралд эрүүл байх хосгүй боломж, ой модтой хамгийн ойр байрлаж буйгаараа онцлог. 480 айлын тансаг орон сууц нь бүх төр лийн үйлчилгээний төвүүдээс бүрдэнэ.
“Мөнх өргөө”, “Premium residence” хотхон маань ирэх орны хоёрдугаар улиралд ашиглалтад орно. Үүнээс гадна манай гурван төслийг барьсан“Тэргүүн чансаа” нь барилгын 10 гаруй жилийн туршлагатай компани.
ЮП ХХК-ийн менежер Ц.МӨНХЗУЛ:
-“Дэлгэрэх” хот-хоны46.47, 50.51 ам метрийн хэм-жээ тэй хоёр өрөө байрууд бай гаа юм. Нэг ам метр нь 1.4-1.6 сая. Ирэх сард эхний ээлж ашиглалтад орно. Өнөөдрийн үйл ажиллагааны зорилго нь залуу гэр бүлийг орон сууцжуулах шүү дээ. Тиймээс манайх энэхүү аяныг дэмжээд үзэсгэлэнгийн үеэр захиалга өгвөл 1.3 сая болгож байгаа юм. Урьдчилгаа 30 хувиа төлнө. Манайх Төрийн банктай хамтарч ажилладаг. Үл хөдлөхийн гэрчилгээ гараагүй ч найман хувийн зээлд хамрагдаж болно. Дээр нь урамшууллын иж бүрэн тавилга авах эсвэл таван сая төгрөг хасуулах боломжтой. Манай компанийн хэрэгжүүлж буй дөрөв дэх төсөл. Энэ төслийн захиалга өнгөрсөн дөрөвдүгээр сард эхэлсэн.
Иргэн Б.ДАНДАРОВ:
-Би ДЦСIV-т ажилладаг. Миний хувьд хоёр өрөө байр сонирхож явна. Үнэ хямдарсан гэсэн хэрнээ бас нэг их хямдарсан юм алга. Байршлаасаа шалт гаалаад үнийн хувьд зөрүүтэй юм. Ерөнхийдөө залуу гэр бүлийг дэм жих төсөл гэхэд нөхцөл нь чанга хэвээрээ байгаа юм биш үү. Залуус бид одоогоор урьдчилгаа 30 хувиа төлөөд орон сууцанд ороход хэцүү л байна. Ядаж 10-20 хувийг нь төлөөд байраа сонго гэвэл боломж бий. Тиймээс10 хувь л хурдан хэрэгжээсэй гэж хүлээж байна даа.
Иргэн Ц.СОЛОНГО:
-Хаана ямар хотхон хэдэн төгрөгийн үнээр борлуулагдаж байгаа талаар мэдээлэл авах боломж бараг байдаггүй. Би одоо хондоо нялх хүүх дээ хараад гэртээ байдаг. Нөхөр бид хоёр тусдаа гарах гээд байр сонирхож байгаа юм. Өнөөдөр энэ үзэсгэлэн бид хоёрт их тус боллоо. Нэг ам метр нь 1.5-2 саяд байхаар хоёр өрөө байр сонирхсон. Ерөнхийдөө энэхүү үзэсгэлэнд оролцож буй аж ахуйн нэгж үнээ хямдруулсан байна. Дунджаар 100-200 мянган төгрөгөөр хямдруулжээ. Энэ нь боломжийн санагдлаа.
Үзэсгэлэнгийн эхний өдөр орон сууцны компаниуд нэг ам метр талбайн үнийг 100-600 мян ган төгрөгөөр бууруулж, иж бүрэн тавилга бэлэглэнэ гэсэн ч гэрээ байгуулж, байртай болж байгаа залуу гэр бүл төдийлөн харагдсангүй. Харин сүүлийн өдрийн хувьд уг үзэсгэлэн 10 мянга орчим хүнд хүрснийг зохион байгуулагчдын зүгээс хэллээ.
Есдүгээр сарын орон сууцны үнийн индексийн судалгаанаас харахад зах зээлийн дундаж ханш өмнөх сараас 2.1 хувиар хямдарсан бол өнгөрсөн оны мөн үеэс 11.1 хувиар буурчээ. Ялангуяа шинэ орон сууцны үнийн индекс 3.3 хувиар буурсан бол хуучин орон сууцны үнийн индекс 1.6 хувиар унасан байна. Хэдийгээр орон сууцны эрэлт нийлүүлэлтийн тэнцвэр зөрүүтэй байгаа боловч урьдчилгаа төлбөрийн хувь хэмжээг бууруулснаар иргэдэд орон сууц худалдан авах боломж нээгдэнэ гэж салбарынхан үзэж байгаа аж.
Ц.Заяа