03.24

Ө.Төгөлдөр: Шалгалтын хариу 14 хоногийн дараа гарна

Өнгөрсөн жилээс ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс монгол хэл, бичгийн шалгалт авч байхаар болсон. Энэ жилийн хувьд шалгуулагч нь монгол хэл, бичгийн шалгалтад 400 ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд элсэлтийн ерөнхий шалгалтад орох эрхтэй болох юм. Түүнчлэн монгол хэл, бичгийн шалгалтад 400-гаас доош оноо авсан шалгуулагчид монгол хэл, бичгийн шалгалтад дахин хамрагдах эрхтэй. Энэ жилийн шалгалт энэ сарын 21-нд орон даяар болж өнгөрлөө. Уг шалгалт болон элсэлтийн ерөнхий шалгалтын талаар Боловсролын үнэлгээний төвийн Хэвлэл мэдээлэл, сурталчилгаа, олон нийттэй харилцах мэргэжилтэн Ө.Төгөлдөртэй ярилцлаа.

-Монгол хэл, бичгийн шалгалтад нийт хэчнээн сурагч хамрагдсан бэ?

-Монгол хэл, бичгийн шалгалт дуусаад хоёр хонож байна. Өнөө дөр /өчигдөр/ хамгийн сүүлийн аймгуудаас мэдээллээ ирүүлээд байна. Яг нарийн тоо хараахан гарах болоогүй. Энэ жил ерөнхий боловсролын сургууль төгсч буй 19293 сурагч мөн дахин шалгалт өгч буй 6520 шалгуулагч нэмж бүртгүүлсэн. Эдгээрээс хэд нь шалгалтад хамрагдсаныг шалгалтын материал засч дууссаны дараа мэдэх боломжтой. Шалгалтын хариу хоёр долоо хоногийн дараа гарна.

-Зарим шалгуулагчаас өргөдөл хүлээн авч байгаа гэсэн. Энэ нь ямар учиртай юм бэ?

-Боловсролын үнэлгээ ний төвийн захирлын 2015 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийн А/15 тушаалын да гуу элсэлтийн ерөнхий шал галтын журмын 2.1-т заас- наар монгол хэл, бичгийн шалгалтад орох өмнөх онд төгссөн шалгуулагчдын бүрт- гэл Улаанбаатар хотын цагаар 2015 оны хоёрдугаар сарын 9-ний 09.00 цагт эхэлж, гуравдугаар сарын 9-ний 18.00 цагт дууссан. Энд бидний авч байгаа өргөдлийн учир нь тухайн цаг хугацаандаа бүртгүүлээд шалгалтаа өгчихсэн хэрнээ ямар нэгэн хувийн мэдээлэл нь алдаатай шалгуулагчдын өргөд лийг хүлээн авч байгаа юм. Хэрэв тийм шалгуулагч байвал Боловсролын үнэл гээний төвд өргө дөл өгөх боломжтой. Өргөдлийг энэ баасан гариг буюу гуравдугаар сарын 27-ны өдөр хүртэл хүлээн авна.

-Монгол хэл,бичгийн шалгалтдаа унасан хүүхдүүд дахин шалгалт өгнө гэсэн. Дахин шалгалтын талаар тодруулна уу?

-Дахин шалгалтыг дөрөв дүгээр сарын 25-нд зохион байгуулна. Үүнд гуравдугаар сарын 21-нд орсон шалгалт даа 400-аас доош оноо авсан хүүхдүүд орох эрхтэй. Дахин шалгалтад ороод дахин тэнцээгүй тохиолдолд ЭЕШ-д орох эрхгүй болно.

-Сая авсан Монгол хэл, бичгийн шалгалтыг хүүхдүүд хэр чанартай өгсөн бол?

-Монгол хэл, бичгийн шал галтын зорилго нь ерөнхий боловсролын сургуулийг төгсч буй төгсөгчдийн хэл ний төвшин, чадвар хэр байгааг судлах юм. Сэдэв, даалгаврын хувьд төдийлөн хүнд хэлбэрийн биш энгийн хэрэглээний төвшнийх учраас гайгүй байх гэж бодож байна. Шалгалтын хариу гарсан тохиолдолд онооны байдлыг харж байж энэ жилийн төг сөгчдийн чадамжийг тодорхойлно.

-Эцэг эхчүүдийн зүгээс боловсролын салбарын энэ өөрчлөлтөд хэрхэн хандаж байна вэ?

-Ер нь эцэг эхчүүд ч гэлтгүй сурагчдын зүгээс тодорхой хэм жээнд шүүмжлэлтэй хан даж болно. Гэхдээ энэ бол Засгийн газрын тогтоол, шийдвэр. Цаашлаад ерөнхий боловсролын сургууль төг сөгч- дийн сургалтын ча нар сайжирна, энэ талын мэргэшсэн боловсон хүчин нэмэгдэнэ, ахиж дэвшинэ. Мөн үндэсний хэл соёл, өв уламжлалаа дээдлэх, их, дээд сургуульд элсэн орж буй оюутнууд, нийт элсэгчдэд тогтсон нэг шалгуур тавигдана гэхмэтчилэн маш олон эерэг үр дагавартай.

-Эрэлт ихтэй мэргэжлүүдийг жил бүр тодор хойлдог. Хүүхдүүдийн хамгийн ихээр сонгож өгдөг шалгалт юу вэ?

-Ерөнхийдөө, өмнөх жи лүүдийн баримтаас харж байхад элсэгч арван хичээлээс элсэлт өгөхөөр сонгодгоос дунджаар 4-5 хичээлийг нийт шал гуулагчийн 70 гаруй хувь нь сонгох жишээтэй. Тухайлбал, математик, физик, англи хэл, нийгэм гэх хичээлийг голдуу сонгож шалгалт өгч байгаа харагддаг. Шинэ журмын дагуу өнгөрсөн онд монгол хэл, бичгийн шалгалт өгсөн элсэгчдийн тоо болон дүнгийн дундаж ямар байсан бэ. Дээрх хичээлээр шалгалт өгөх идэвх хэр байна вэ?

-Элсэлтийн ерөнхий шалгалт нь шалгуулагчийн стандартын хэрэгжилтийн төвшинг тогтоох бус тухайн шалгуулагчийн цаашид суралцах чадамж, чиг хандлагыг тогтоож шалгуулагчдыг эрэмбэлж, жагсаах зорилго бүхий шалгалт учраас элсэлтийн ерөнхий шалгалтын дүн, оноогоор монгол хэлний хичээл ч юм уу бусад хичээлийн дүнгийн дундаж, элсэгчдийн тухайн хичээлийг сонгосон байдал зэргийг тогтоох боломжгүй.

-Өнгөрсөн жил нийт шалгуулагчийн хэчнээн хувь нь их, дээд сургууль коллежид элссэн бол. Ер нь жил ирэх бүр өсч байгаа юу?

 -Өсөхийн хувьд өсч байгаа. Гэхдээ энэ тухай нарийвчилсан тооцоо судалгаа хараахан байхгүй. Ажиглаад байхад тухайн жилд нийт шалгуулагчийн 90 орчим хувь нь их, дээд сургуульд элссэн байдаг.

-ЭЕШ-ын хуваарь гарсан уу. Цахим бүртгэлтэй холбоотой санал хэр ирж байна. Алдаатай, буруу оруулсан мэдээлэл нэлээд гардаг шүү дээ?

-ЭЕШ-ын хуваарийг одоохондоо батлаагүй байгаа. Ирэх зурга дугаар сарын дундуур явах байх. Тодорхой цагийн хуваарийг баталж гаргасан тохиолдолд цаг тухайд нь мэдээлнэ. Цахим бүртгэлтэй хол- боотой санал, гомдлыг манай төвд хандан засуулах бүрэн боломжтой.

-Элсэлтийн шалгалттай холбоотой гомдол жил бүр гардаг. Тестийн нууцлалаас эхлээд олны анхаарлыг татсан, хардах асуудал тасардаггүй?

-Боловсролын үнэлгээний төв элсэлтийн ерөнхий шалгалтыг 2006 оноос эхлэн арав дахь жилдээ зохион байгуулж байна. Сэдэв даалгавар боловсруулах ажлыг цагдаагийн хамгаалалт дор утасны сүлжээ барьдаггүй, интернэтгүй, гадны хүн нэвтрэх боломжгүй объект, байрыг сонгон боловсруулдаг. Боловсруулсан даалгавраа хувилж, олшруулан битүүмжилж, хүчний байгууллага тухайлбал, 2011 он хүртэл Цагдаагийн ерөнхий газартай хамтарч ажилладаг байсан. Харин 2012 оноос Тагнуулын ерөнхий газартай хамтран шалгалтын материалыг аймаг орон нутаг, Улаанбаатар хотын шалгалтын төвүүдэд хүргэж, задлах хүртэл хамгаалалтад авдаг болсон.