Хятадтай хил залгаа Сүхбаатар аймагт өмнөд хөршийнхөн 3 жилийн хугацаатай газар эзэмшихээр болсон аж. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хятадууд өөрсдийн хөрөнгөөр 80 ортой 3 давхар зочид буудлын барилга барьж өгөн үүнийхээ хариуд тус суманд хадлангийн газар 3 жилийн хугацаатай түрээсэлж, хадлан хадах аж. Харин хадсан хадлангаа нутгийн иргэдэд зарах уу аль эсвэл нутаг уруугаа зөөх үү, мөн зөвхөн намрын цагт ирж хадлан хадах уу аль эсвэл 3 жилийн хугацаанд суурьших уу гэдэг нь тодорхойгүй байгаа бөгөөд ямартай ч нутгийн удирдлагуудтай 3 давхар зочид буудлын барилгаар 30 мянган га газрыг 3 жилийн хугацаатай сольсон байна.
Э.Төгс