Хятадын Эрээн хотод энэ сарын 20-ны өдөр монгол эмэгтэй хар тамхи хэрэглэж байгаад тус хотын цагдаа нарт баривчлагдан саатуулагджээ. Түүнийг Эрээн хотын цагдаагийн газраас 10 хоног албадан саатуулахаар болсон байна. Саатуулагдах хугацаа дууссаны дараа Замын-Үүдийн цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгөх аж.
20 орчим настай тэр эмэгтэй хар тамхи тээвэрлэж, зөөвөрлөн хилээр нэвтрүүлээгүй зөвхөн өөрөө хэрэглэж байсан тул Монголын талд хүлээлгэн өгөхөөр болжээ. Гэхдээ түүний бичиг баримтад хар тамга дарсан гэнэ.