Хонь - (3/21-4/19)
Амьдрал алхам алхмаар дээшлэх ба өнөөдөр од эрхэс танд завгүй өдрийг амлаж байна. Та нарын ихэнх нь ойр зуурын ажилд гүйж, бичиг цаасны ажилтай байж, янз бүрийн ажил хийж, бусадтай холбоотой ажиллана. Мөнгөн хадгаламжиндаа хүрэлгүйгээр хэд хэдэн ажлыг өөртөө сэтгэл ханамжтай байхаар хамтатган хийхийг оролд. Үдээс хойшхондоо шийдвэр гаргахаасаа өмнө шинэ төслийнхөө үр дагаварыг сайн тооцож үз. Зочид удаан зочилсноор хоолны шүүгээ хоосрон гэр орны эмх замбараагүй байдал нь танд таагүй байна.
Үхэр - (4/20-5/20)
Өнөөдөр ажил хэргийн шугамаар холын аянд гарах эсвэл үйл ажиллагааныхаа хүрээг өргөжүүлэх шаардлага гарч ирэхийг үгүйсгэхгүй байна. Та ажил хэргийнхээ ирээдүйн тогтвортой үйл ажилагаанд зориулж хөрөнгө мөнгө хуримтлуулах хэрэг гарна. Магадгүй таны дансанд орж ирэх мөнгө, санхүүтэй холбоотой мэдээ мэдээлэл таны материаллаг байдлыг мэдэгдэхүйц нэмэгдүүлэхиийг од эрхэс амлаж байна.
Ихэр - (5/21-6/21)
Сайн санааны үйлд оролцоно. Сайн юмыг хүний төлөө хийснийг санаж ажлаа улам дээшлүүл. Найдваргүй хүмүүс танаас мөнгө зээлдүүлэхийг хүснэ. Энэ ордны эмэгтэйчүүд үр дүнтэй хөдөлмөрлөж, асуудлыг уламжлалт бус аргаар шийдвэл acap их амжилтанд хүрнэ. Хамтрагчаа дэмжих нь амжилт авчирна. Ихэрийн ордны эрэгтэйчүүдийг мөн адил аз ивээх болно. Олон хүн нөхцөл байдлыг ухамсарлаж, үнэнийг мэдэхэд хэцүү байх болно. Санхүүгийн томоохон алдагдалд хүрнэ.
Мэлхий - (6/22-7/22)
Наймаачид ашиг их олно, дэлгүүр хэссэн хүн гэр бүлдээ сайхан зүйлс худалдан авна. Амьдралын эрч хүч дээшилж эхэлнэ. Өөрийн хүчинд итгэлтэй байдал ба санаа нэгтнүүдийгээ өөрийгөө дагуулах чадвар таныг нөхцөл байдлын эзэн болгоно. Хүсэл болсон мөрөөдөлдөө хүрэх өөрийн бүх бололцоог ашиглах боломж гарна гэж одод батлаж байна. Ахуйн болон цахим хэрэгсэл худалдан авахад тохиромжтой. Эцэг эх, ахмад хамаатнуудтайгаа харьцаагаа сайжруулах боломжийг бүү алд.
Арслан - (7/23-8/22)
Тогтворгүй, үл итгэх хандлагатай өдөр. Бизнесмэнүүд алдагдал авчрах, эсвэл ээдрээтэй нөхцөл байдалд орооцолдох, ажил хэргийн түншлэлд оролцоно. Үүнийг засаж залруулахад маш их цаг зав зарцуулна. Мөнгөнд зөв хандаж сурвал олон таагүй явдлуудаас зайлсхийж чадна. Зарим нэг нь санхүүгийн асуудлаас болж санаа зовох бөгөөд эртхэн шиг төлбөрийн асуудлаа шийдэх хэрэгтэй. Санхүүгийн асуудалд орсон хүмүүст туслалцаа өгдөг газар байдаг бөгөөд тэднийг ашигла.
Охин - (8/23-9/22)
Үдээс өмнө таагүй байна. Таны хүсэл мөрөөдөл санаагаа хэрэгжүүлэхэд харамсмаар жижиг сажиг зүйлс, үл ойлголцол саад болно. Ядаргаа, хэт ачааллаас болж дотны хүнтэйгээ маргалдаж зөрчилдөнө. Та хоёрын харилцаа мухардалд орно. Үдээс хойш таагүй хандлагууд арилж үгүй болно. Таатай сайхан үйл явдал, бэлэг сэлтийг та хүлээ. Амин чухал гэж үзэж байгаа аливаа арга хэмжээг үдэш орой хийхээр тогтох нь илүү сайн.
Жинлүүр - (9/23-10/22)
Нэвт салхи эсвэл хөдөлгөөний ачаалал ратерит, ревматизм, радикулит зэрэг таны архаг хуучуудыг сэдрээж болзошгүй. Энэ нь сэтгэл гутрал, биеийн эсэргүүцлээс голлон шалтгаалж өвдөх хандлага байдаг бөгөөд та үүнийг аль нэгийг нь өдөөх бололцоог хангаж өгсөн байна. Иймээс даарч хөрөхгүй байж, сэтгэл санаагаа тогтвортой байлгах тал дээр анхаарах хэрэгтэй. Ийм үед түншүүдтэйгээ xэрүүл маргаан хийх нь стресст оруулж таны эрүүл мэндэд аюул учруулна.
Хилэнц - (10/23-11/21)
Хянагдах аргагүй, сэтгэл санаа эрч хүчтэй байж ид шидийн гэмээр сайхан өдөр болно. Энэ өдөр та хүсэн хүлээсэн асуудлыхаа хариуг эерэгээр сонсож, амьдралд ийм өдөр дахиад тохиохгүй юм шиг маш ихээр баярлана. Таны энэ баярыг гэр бүлийхэн чинь давхар хуваалцах болно. Үдээс хойш энэ үйл явдлын эрч хүч улам нэмэгдэх бөгөөд алсын хараатай таныг Аура бүрхэвч бүрэн нөмрөн авахад та үүнийг мэдэлгүй өнгөрөөх болно. Оройн зоогтоо хэт их хүнд хоол, мах идэхгүй байхыг сануулж байна.
Нум - (11/22-12/21)
Өнөөдөр олон ааш, сэтгэл санааны тогтворгүй байдал, буруугаа үл хүлээх чанар давамгайлна. Хуультай бүү зөрчилд. Сэтгэл хөдлөлөөсөө болж урьд байгуулсан тохиролцоогоо бүү зөрч. Удирдах албан тушаал эрхэлдэг эрэгтэй нумынхан амжилт гаргана. Орлого зарлагаа нарийн тэмдэглэж байгаарай. Өөрийн үйлдэл болон шийдвэрээ сэтгэл хөдлөлөөрөө шийдвэрлэхээс болгоомжил. Гэнэтийн тааламжгүй зүйлээс болоод азгүй байдалд орж болзошгуй тиймээс болгоомжтой байгаарай. Өдрийн хагаст тааламжгүй мэдээ дуулна.
Матар - (12/22-1/19)
Хайр дурлалын адал явдал таашаал авч ирээд зогсохгүй материаллаг байдлыг дээшлүүлнэ. Хэрвээ хэн нэгэн тантай өнөөдөр уулзахыг хүсвэл бүү эргэлз. Хувь заяа танд бэлэг бэлджээ. Өнөөдөр танд удаан хугацааны турш чухал байх хайрын харилцаа бий болно. Та ганцаараа эсвэл хосоороо байх нь хамаагүй таны хайр дурлалд ахиц гарна.
Бумба - (1/20-2/18)
Ямар ч харилцаа холбоо тогтооход тааламжтай өдөр. Олон Хумхынхан сайхан сэтгэлээр нөхөрлөлд итгэж бүх хүмүүсийг шударга хэмээн бодно. Нөхцөл байдлыг хэд хэдэн алхмаар урьдчилан тооцож итгэлтэй түншүүдтэй болох замаар аливаа нөхцөлд дасан зохицож сур. Магадгүй ойр дотнын хүн тань гомдсон байж болох юм. Чухал асуудлыг дараа жил болтол хойшлуулаарай. Зүүд удахгүй биелнэ. Зүүдэнд тань ном харагдсан бол найз нөхдийн зөвлөгөөг ав хэмээсэн үг.
Загас - (2/19-3/20)
Амьдралыг гүн гүнзгий ойлгосноор меланхолик шинж давамгайлна. Ганцаараа байхаас татгалз. Биеийн тамирын танхимд оч. Өдөр хуримтлагдсан бүх сөрөг энергиэ тэнд хая. Ихэнх загасууд амьдралын бэрх сонголт хийхтэй тулгарах болно. Эргэн тойрныхон чинь шударга бус байгаад сэтгэлээ шаналгаж болзошгүй. Биеэ барьж өөрийгөө хувь тавилангийн цохилтоос хамгаал. Сүм дуганаар ор.