Хорвоогоос халин одсон ч амьд хүмүүсээс илүү ашиг орлоготой алдартнууд бий. АНУ- ын “Форбес” сэтгүүлээс ашиг орлогоороо тэргүүлсэн бүрлээчдийн жагсаалтыг жил бүр гаргадаг. Энэ жилийн жагсаалтыг попын хаан Майкл Жексон тэргүүлсэн байна. “Форбес”-ийн жагсаалтыг гурав дахь жилдээ тэргүүлж буй попын хаан агсан энэ жил 115 сая ам.долларын ашиг олжээ. Түүний араас Элвис Пресли, Чарьз Шульц, Боб Марли, Элизабет Тейлор, Жон Леннон нарын хорвоог орхисон алдартны нэр багтсан байна.