Одоогоос 10-аад жилийн өмнө алс холын Америк гэдэг газар сар, нар шиг л хол байлаа. Харин өнөөдөр бол хүссэн хэн бүхэн нь хаа дуртай улс оронлуугаа явж болохоор тийм л нээлттэй орчин бүрджээ.
Манай оюутан залуус эх орондоо гэхээсээ илүүтэй, гадагшаа явж суралцахийг илүүд үзэх болсон. Terabyte, Бридж Блюү Глобал гэх нэрүүд сүүлийн үед олны чихэнд ихээхэн сонсогдох болов. Боловсролын салбарын цогц бизнесийг эрхлэгч тэрээр Англи хэлийг Тэрабайтад сургаад, Бридж Блюү Глобалаараа дэлхийн 200 гаруй шилдэг их дээд сургуульд сурагдаг юм байна.