Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар цагдаагийн газар, Баянзүрх дүүргийн Цагдаагийн гурван хэлтэс хамтран Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байгаа тэнэмэл иргэдийг цуглуулах, тэдгээрийг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, амьдралд нь гэрэл гэгээ нэмэхээр “Хайрын гар” арга хэмжээг зохион байгуулж байна. Уг арга хэмжээний хүрээнд дүүргийн хэмжээнд тогтсон гэр оронгүй тэнүүчилж байгаа иргэдийг халуун усанд оруулан эрүүл мэндийн анхан шатны үзлэгт хамруулан бүрэн хувцаслаж, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс ажлын байранд зуучилж, дүүргийн Хүүхэд гэр бүл хөгжлийн төв, Халамжийн хэлтэс хамтран хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх юм байна.