10.29

Залилангийн хэрэг өршөөлд хамрагдахгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслөөр үргэлжилж байна. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Р.Гончигдорж санал хураалтыг нууцаар явуулахыг хүсэв. Үүнд УИХ-ын дарга З.Энхболд “Ганцхан тохиолдолд нууцаар санал хураалт явуулж болно, УИХ-ын даргыг сонгоход. Тийм учраас хардлагын л нэмэр болох болов уу даа. Цөөнх үг хэлэх үү. Одоо саналаа хураая” гээд санал хураасан юм.  Улмаар санал хураалт явуулахад залилангийн гэмт хэргийг өршөөлд хамруулахгүй гэсэн заалт олонхын дэмжлэг хүлээлээ. 



Н.АЗ