10.30

Алдартай загвар өмсөгч Монголд ирнэ

Дизайнер Ариунаа Сүрийн ирэх сард зохион байгуулах загварын шоунд олон улсад алдартай загвар өмсөгч Енок Гровен урилгаар оролцохоор болжээ. Энэ талаар дизайнер бүсгүй цахим хуудастаа мэдээлсэн байна. Енок Гровен шоуны өмнө ирж каталогны зураг авалтад оролцох аж. Загварын шоуны нүүр царай болох эмэгтэй моделийг удахгүй тодруулах юм байна. Харин шоуны моделийн шалгаруулалтыг энэ сарын 31-нд хийхээр товложээ. Шалгаруулалтад оролцох моделиуд эмэгтэй нь 175 см-ээс дээш, эрэгтэй нь 185 см-ээс дээш өндөртэй байх шаардлага тавьжээ. Мөн тайзны туршлагатай бол давуу тал болох юм байна