Денверын нэгэн дижэй эрийн эсрэг нэхэмжлэлийг Америкийн кантри дуучин бүсгүй Тэйлор Свифт шүүхэд өгчээ. Свифт бүсгүй хөгжимчин эрийг биеийнх нь нууц хэсгээс барьж авсан хэмээн буруутгав. Энэ нь түүний гаргаж буй сөрөг нэхэмжлэл юм.
Энэ оны есдүгээр сард Дэвид Мюллер гэдэг дижэй залуу өөрийг нь хэлмэгдүүлж ажлаас халсан хэмээгээд Тэйлор Свифтээс мөнгөн нөхөн төлбөр шаардсан билээ. 2013 онд Денвер хотод болсон нэгэн зураг авалтын үеэр тухайн үед нэгэн радиостанцид ажиллаж байсан Дэвид Мюллер Свифтын банзлыг албаар сөхөөд өгзөгнөөс нь барьж авсан гэж нэхэмжлэлд дурджээ. Харин Мюллер энэ үйлдлийг тэр биш харин радиостанцын удирдагч болох Эдди Хаскелл хийсэн гэдгийг өгүүлэв.
Тэгвэл Свифт бүсгүй Хаскелл түүний эртний танил учраас түүнийг тийм увайгүй аргаар оролдохгүй байсан хэмээн ярьдаг аж. Шүүх дээр ялалт байгуулвал нэхэмжлэлийн дагуу авсан мөнгөө Свифт бэлгийн доромжлол, хүчирхийлэлд автсан эмэгтэйчүүдэд тусладаг буяны байгууллагуудад өгнө гэдгээ мэдэгджээ.