10.30

Гурван авто засварын газрын үйл ажиллагааг зогсоолоо

Нийслэлийн Онцгой байдлын газар нийслэлд үйл ажиллагаа явуулдаг авто зогсоол, засварын газар, авто үйлчилгээний байгууллагуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт шалгалтыг хийжээ. Тус шалгалтад нийт 199 объект хамрагдсан бөгөөд 1190 гаруй зөрчил илэрчээ. Үүний 13.2 хувийг газар дээр нь арилгуулан, бусад зөрчлийг арилгах албан шаардлага хүргүүлсэн байна. Шалгалтын явцад галын аюулгүй байдлын норм, баримт бичгийн шаардлагыг ноцтой зөрчсөн Баянзүрх дүүргийн XV хорооны нутаг дэвсгэрт байрлах гурван газрын үйл ажиллагааг түр зогсоож, 10 объектыг 2.1 сая төгрөгөөр торгож, захиргааны арга хэмжээ авчээ.