Дорнод аймгийн Матад сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгчийг нинжа нар барьцаалсан хэрэг гарчээ.
Тодруулбал, Баянхонгор аймгийн нинжа нар “Ланд круизер” машинтай тус суманд очиж, алт ухаж хайж байна гэсэн мэдээллийн мөрөөр сумын удирдлага болон хэсгийн төлөөлөгч хэргийн газар очтол нинжа нар машинаа унаад зугтаажээ. Тиймээс араас нь хөөж гүйцээд ирэхэд нинжа нар хүрз царилаа бариад “Ална” гэж бууж ирээд хэсгийн төлөөлөгчийг барьцаалсан аж.
Харин сумын Засаг дарга нь машинтайгаа зугтаж, аймгийн төв рүү дуудлага өгчээ. Хэргийн газар эргээд ирэхэд хэсгийн төлөөлөгчийг хаяад Сүхбаатар аймаг руу зугтаасан тэднийг шуурхай баривчилжээ. Тиймээс Баянхонгор аймгийн нинжа нарт Эрүүгийн хуулийн 181,3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.