Улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 46 хоногийн газрын бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 57, Аи-92 автобензин 52 хоногийн нөөцтэй байгаа юм. Мөн дизелийн түлш 25, ТС-1 онгоцны түлш 48 хоногийн нөөцтэй байгаа аж. Газрын тосны худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд нийт дүнгээр 83,350 тонноос доошгүй хэмжээний нөөцтэй байх үүрэг хүлээсэн байдаг.