10.30

Шилэн хөвөнг хортой гэж сүржигнэв

НМХГ-аас хорт хавдар үүсгэдэг хортой бодистой 2,8 тонн асбест бодисыг илрүүлж, битүүмжиллээ гээд сүржин зарлаад байсан. Гэтэл уг бодис нь монголчуудын эртнээс хэрэглэж ирсэн шилэн хөвөн юм. Манайхан Хятадаас төдийгүй ОХУ-аас оруулж ирж, барилгын дулаалга, цахилгаан тусгаарлалтад хэрэглэдэг байжээ. 

Уг шилэн хөвөн нь байгалийн гаралтай бодис хэдий ч уушгинд муу нөлөөтэй, хорт хавдар үүсгэдэг гэсэн шалтгаанаар одоо хэрэглэхээ больж, хэрэглүүлэхгүй байхыг барилгачид өөрсдөө мэддэг болсон гэнэ. 

Хувь иргэн, тусгай зөвшөөрөлгүй “Дөмөли”, “Хурд, “Санчир”, “Жи Ди Эйч” зэрэг компаниуд урд хөршөөс нунтаг асбест буюу ийм хавтан 100 гаруй боодол торон асбест гэх мэт 2,8 тонн барааг оруулж ирэн Зуун айлын барилгын материалын дэлгүүрт зарж байсныг мэргэжлийн хяналтын байцаагч нар битүүмжилсэн байгаа юм.