10.30

68 байршилд газар өмчлүүлнэ

Өнөөдөр болж өндөрлөсөн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит хуралдаанаар ирэх онд иргэдэд гэр бүлийн хэрэгцээгээр 68 байршилд газар өмчлүүлэх асуудлыг хэлэлцэн баталлаа. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 12 байршилд 2000 гаруй га, Хан Уул дүүрэгт гурван байршилд 421.6 га, Налайх дүүргийн дөрвөн байршилд 3600 гаруй га, Багахангай дүүргийн 17 байршилд 3800 гаруй га, Багануур дүүргийн 32 байршилд 11 мянга гаруй га газрыг ирэх онд иргэдэд өмчлүүлэхээр боллоо. Эдгээр 68 байршлын дэд бүтэц, газарзүйн байрлал зэрэгт судалгаа, шинжилгээ явуулсны дүнд сонгожээ. Эдгээр газарт ирэх оны тавдугаар сараас эхлэн иргэдэд гэр бүлийн хэрэгцээгээр өмчлүүлэхээр боллоо.